Телевизийн уран бүтээл, манай үндэсний нэвтрүүлгийн төрөлжсөн бүтээлийн онцлогийг нарийн тодорхой тайлбарлан бичихийн тул бүтээлүүдийг үзэх, шалгаруулах, танилцах шаардлагатай, тийм бололцоо одоогоор олдох үгүй байгаа тул түр хойшлуулав. Ер нь кино телевиз салаалсан хоёр ойлголт байдаг. Нэг нь кино зургийн дүрслэл, нөгөө нь телевизийн кино зургийн дүрслэл. Эдгээр дүрслэлийг нийтэд хүртээн үзүүлхэд дэлгэцийн хэм хэмжээний том багад биш. Үндсэн ялгаа нь гэвэл телевиз болж буй үйл явдлыг тэр цаг хурмын хугацаанд нь бодитойгоор үзүүлдэг. Кино зураг бол цаг хугацаанд шахагдаж хавчигдахгуй, чөлөөтөй байдлаар зураг аваад, авсан зургаа угааж боловсруулдаг, монтажлаад үзүүлнэ, хадгалах бололцоо ч бий. Телевиз ч мөн адил хадгална, тэхдээ ерийн кинотой адил удаан биш. Телевизийн найруулагч тавиур пүльтдээ тогтмол дүрслэлийг хадгалаж байдаг. Техникийн бололцооноос шалтгаалан телевизийн дүрслэл кино зурагтай адил амьдралын бүх учрал, сэдвийг тусган харуулах аргагуй юм. Кино дүрслэл олон жижиг тус тусдаа кадруудаас бүрддэг бол Телевизийн дүрслэл шууд дүрслэл байдаг, тиймээс объектын үзэгдэх байдал нь кино дэлэгцнийхээс өөр, үүнээс үндэслэн, ерөнхийдөө товчоор хэлхэд телевизийн уран сайхны кино нь драмын зөрчил, өрнөл, сюжет нь нарийн зохиомжтой, олон хүн, амьтан оролцсрн, ахуй амьдралын өргөн хүрээтэй байх аваас бүтээхэд бэрхшээл ихтэй. Телевизийн уран сайхны кино нь юуны өмнө гол ба гол биш дүрүүдийн шинж байдал үйл хөдлөл багатай, дүрийн сэтгэц зүй нь голдуу үг яриагаар тодорхойлогддог байх нь дөхөм шаардлагтай байдаг. Гэхдээ нарийн түвэгтэй дэкорац, үйл хөдөлгөөний далайцыг үгүйсгэж байга юм биш, хялбарыг бодож хэлж байна. Теле-кино бүтээлийг үзүүлж дуустал үзэгчдийн сонирхол ташаалыг цаламдаж байхын тул теле кино жижгрсэн олон бүлэгтэй, олн ангитай байх шаардлагтай. Тиймээс зөрчлийн драматик мөргөлдөөн богино бөгөөд хурц байх онцлогтой. Үүнээс үндэслэн телевизийн уран сайхны киноны найруулагч ерийн кино найруулагчаас өөр урлар мэргэжлийн хувьд бага боловч ялгаатай мэргэжлийн хүн юм. Телевизийн баримтат киноны төрөл зүйлийн тухай гэвэл телевизийн баримтат кино жанр нь кино зурагтай адил өдөр хоногийн мэдээ (хроник) – оос эхлэнэ. Телевизийн нэвтрүүлгийн өнөөгийн программын гол хроникын мэдээ аж. Ийм мэдээлэлд шууд үзүүлэх нэвтрүүлэг нэлээд байр цаг хугацаа эзэлдэг бөгөөд, аппарат хэргэгслийн хүсэр томоос шалтгаалан үйл явдлын сэдвийн утгыг бүрэн гаргаж чадахгүй тул аппаратаа дагалдан зураг авах гар жижтиг аппарат шаардлагтай болдог. Нэвтрүүлгийг шууд “эфирт” цацах нь үзвэрийн чанарт сайнаар нөлөөлдөг. Ойролцоо утгатай (хурал чуулган, тэмдэглэлт ой, үйлдвэр аж ахуйн газар, тодорхой хүмүүсийн “интервью” – хэвлэл, радиогоор мэдээлэл гэсэн англи үг нийтэд түгээжээ. зэрэг) үйл явдлыг олон дахин харуулахад нэг хэв маягийг давтсан кадрыг загварчилсан зохиомжинд аяндаа шилждэг гэж киноныхны ярьдгаар “тамгалагдсан” кадрууд болох дутагдаллд автагдар осол буйг манай телевизийнхэн анхаарвал зохино. Телевизийн баримтат киноны зохиомж баримтат найруулал киног ялгахын аргагуй болжээ. Энэ нь ерөнхий ойлголт юм. Харин тод ялгарах нь “эфирт” шууд цацагдах баримтат нэвтрүүлэг юм. Үзэгчид үйл явдлын ба хүмүүсийн тухай шууд нэвтрүүлэгт илүү дур сонирхолтой байдаг нь тодорхой юм.
Хүний оюуны хэрэгцээ хязгааргүйн хэрээр уран бүлээлчдэд өндөр шаардлага тавидагдана. Нөгөөтэйгүүр, хүний оюуны хөгжил гүнгийрэхийн хэрээр телевизийн техник үсрэнгүй хөгжсөөрбайна. Телевизийн түүхийг кинрныхоос салангид ойлгоход хэцүү. Анх киноны хүн төрлөхтөнд авчирсан “дэлбэрэлт” – тэй харьцуулахад телевиз цочрол байсан гэж хэлч болно. Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд амеркийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны тууривсан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Гал тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвүрдээс гарч байна” хэмээх богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шанг тависан.
Үзэгч кино театр биш, харин гэртээ нэвтрүүлэх танхимаас алсад сууж, жижигхэн дөрвөлжин хайрцгаар юм үзнэ гэдэг бас л гайхамшиг байлаа. Телевиз харин киног бодвол шууд “дуутай” төржээ.
Хүн төрлөхтөн анх телевиз (television) гэдэг үгтэй танил болсноор эдүгээ 106 жил, телевизийн өргөн нэвтрүүлэг эхэлснээр дал шахам жил өнгөрчээ. Зураг дүрсийг долгионоор дамжуулж болох тухай янз бүрийн онолд эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай ханддаг байжээ. 1884 онд Германы эрдэмтэн Пол Нипковыг дүрсийг зайд дамжуулах анхны практик шийдлийг олсон гэж үздэг байна. Тэр нь нүхэлчилсэн дискийг эргүүлэх санаа байв. Энэ диск гаднах хүрээнд нь байрлуулсан спираль дээр хорин дөрвөн нүхтэй байжээ. Объектоос туссан гэрэл нүхлүүртэй дискээр дамжин селенээр хийсэн торонд очно. Энэ дүрсийг хүлээн авагч бас туйлшруулсан таягаар гэрэлтүүлсэн адилхан нүхлүүртэй дисктэй байх ётой үзжээ.
1900 оны 8-р сарын 25-нд Пари хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны бага хурал, үзэсгэлэнгийн үеэр Константин Перский хэмээх эрдэмтэн “Television” гэдэг илтгэл тавьсан байна. Энэ нь эрдэмтдийн өмнө хэрэглэж байсан, телефот, телескоп зэрэг нэр томъёог аажимдаа халжээ. Телевизийн техник, технологийн хөгжилд Б. Розинг, В. Зворыкин, С. Свинтон, доктор М.Дикиани, Ж. Байрд, доктор А. Даувиллиэр зэрэг олон эрдэмтэн хувь нэмрээ оруулжээ. 1926 оны 10-р сард Японд Кенжиро Таканаяги анхны жинхэн туршалтыг хийсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэд бие биеэсээ тусдаа дүрсийг алсад дамжуулах аргыг боловсронгуй, чанартай болгохын төлөө зүтгэж байжээ. Энэ нь тухайн үщдээ том өрсөлдөөн, тэмцэл байсан гэдэг.
Петербургийн Технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах цахилгаан телескоп зохион бүтээж, 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг шаргуу хөдөлмөрлөсний дүнд 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн төмөр төмөр тор байсан байна. В.Зворыкин хожим нь Яиерикт цагаачилж, орос, англи, герман түнштэй болж, телевизийн техникийг боловсронгуй болгоход үлэмж хувь нэмэр оруулсан байна.
Харин телевизийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхэлсэн тухай янз бүрийн эх сурвалжид янз бүрээр бичсэн байх юм. Зарим нь телевизийг “анх 1934 онд Их Британид үүсч, хоёр жилийн дараа Орост анхны нэвтрүүлэг эхэлсэн” гэж дурдсан нь зөрүүтэй байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг техникийн туршилт, чанртай дүрс хүлээн авсан, эсвэл өргөн нэвтрүүлэг эхэлсэн үе зэргээс хамааран тогтосноос ийм зөрүү гарч буй бололтой. Жишээ нь, “Телевизонная журналистка” номдоо Оросын судлаач Г. Кузнецов “1931 онд Москва хотноо “Нипковын диск” дээр үндэслэгдсэн механик аргаар дүрс дамжуулж эхэлсэн нь өргөн нэвтрүүлгийн эхлэл байсан” гэжээ. Харин А. Амбрасон “Телевиз. Олон улсын түүх” номд “Bair Television Ltd. Компани 1929 оны 9-р сараас эхлэн Лондог хотноо Би-Би-Си-д зориулан телевизийн өргөн нэвтрүүлгийн туршалтын үйлчилгээ эрхлэж байсан” гэсэн байна. Үүнэээс өмнө 1935 оны 3-р сарын 22-нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олмпийн 11- р их наадмыг телевизрээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгуй бйасан байна.
1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг думжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.
Харин дэлхийн 2-р дайн телевизийн хөгжлийн хурдыг хэсэгтээ сааруулсан байна.
1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үзйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг, дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компьютер, CD, VCD, DVD, онлайн телевиз гэх мэтчилэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байна.

www.URLAG.mn