Ангилал: Нийгэм

Монголд цахим сэтгүүл зүй үүсээд барагцаагаар 10 орчим жил боллоо. Энэ хугацаанд бие биенийхээ юмыг хуулах, хулгайлах зүйл цөөнгүй байсан ба хоорондоо ялгарах зүйлгүй адилхан сайтууд олшров. Борооны дараах мөөг шиг олон болж дэндүү их газар авснаас тогоон дотроо хагаралдсан нь ч нууц биш.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ССАЖЯ, “Тархан суурьшсан монголчууд” ТББ, “Монголын архитекторуудын эвлэл” хамтран уран зургийн галерейд “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 28-наас ирэх гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дэлхий нийт 22 настай жүжигчин бүсгүй Женнифер Лоуренсийн нэрийг хэдхэн сарын дотор цээжиллээ. Тэрээр “Алтан бөмбөрцөг” гардсныхаа дараахан “Оскар” хүртсэн. Гэхдээ шагналаа гардахынхаа өмнө заавал нэгэн барцад давдаг уламжлал бараг тогтчихоод байна.

Англид жил бүрийн наймдугаар сарын сүүлийн бямба, ням гаригт болдог “V Festival” хэмээх хөгжмийн наадамд оролцох алдартнуудыг зарлалаа. Хөгжмийн ертөнцийн энэ том наадам нь задгай талбайд, хоёр өөр газарт нэгэн зэрэг болдог бөгөөд “Virgin Group”-ээс уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.

“Монголын Урлагийн Зөвлөл”-өөс соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Америкийн кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах “Оскар 2013” наадам амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн шилдэг киног АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Вашингтоноос телемостоор зарласан нь хамгийн онцлох үйл явдал байсан юм. Оскарын шилдэг киноны төлөө “Линкольн”, “Хайр”, Пигийн амьдрал”, “Зэрлэг өмнөдийн араатнууд”, “Няцаалт”, “Чөлөөлөгдсөн Жанго” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн билээ. Харин Оскарын эзэн болсон “Арго” кино нь бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Бен Аффлек найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон юм.

Австрийн кино найруулагч Михаэль Ханекегийн “Хайр” бүтээл гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд “Оскар” хүртлээ. Америкийн кино академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол яг одоо Лос-Анжелесийн “Долби” театрын тайзнаа болж байна. Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Ханекегийн кинотой Данийн Николя Арселын найруулсан “Хатан хааны хайрын түүх”,

Монголын сайтуудын нэгдсэн чуулган өчигдөр бүтэн өдрийн турш үргэлжилсээр амжилттай болж өнгөрлөө. Тус чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан нь Харилцаа холбооны зохицуулах газраас Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг өнөөдөр батлахтай холбоотой.

Сар шинийн өмнөхөн “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм цол тэмдэгээр шагнуулсан эгч дүүс бүсгүйчүүд, Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өөрсдийн бие даасан “Ижий эх орон” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тавихаар болжээ.

Энэ удаагийн “Mobile news”-ээр Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүтэй ярилцаж “Дуучин Б.Амархүү найз бүсгүйгээсээ салжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Анх наймхан настайдаа аавыгаа даган ОХУ-ын Буриадыг зорьж, 19-н насандаа 240 сая хүн амтай ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогчоос ялагч болон тодорч эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа дуурсгасан билээ.