Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулсан. Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:
Ангилал: Уртын дуу
Дуучин Кристина Агилера өнгөрсөн амралтын өдрөөр болсон нэгэн арга хэмжээнд оролцсон зургаа инстаграмдаа оруулж, фэнүүдийнхээ нүдийг хужирлаад авчээ. Тэрбээр “Nudie’s Rodeo Tailors”-ын хээнцэр хослолыг нүцгэн биен дээрээ өмсөж, хөхнийхөө товчин дээр улаан наалт наасан нь тун ч халуухан харагдаж байсан аж. Дуучин бүсгүй ийнхүү секси имижтэйгээр бүжиглэж буй бичлэгээ ч мөн инстаграмдаа оруулжээ.
Жижигхэн бие, далбагар малгай, улаан хацар, өхөөрдөм төрхтэй алиалагчийг харж, морьтон Монголын гайхамшгийг мэдэрч өссөнөөрөө бидний үеийнхэн азтай. Сургууль бүрт циркийн тасалбар ирж, ангийнхантайгаа булаацалдан байж ганцыг авчихаад үзүүлбэрт нь алмайрч, уран бүтээлчдээр нь бахархдаг байсан үе 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн билээ. Энэ үед Монголд цирк жинхэнэ утгаараа хөгжиж байсан юм. Гэхдээ өнөөдөр Монголд циркийн урлаг мөхөж байна гэж бичихгүй. Учир нь монгол цирк хурдацтайгаар хөгжиж байна.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, ярилцлагыг 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд буюу өнөөдөр Соёл урлагийн газрын хурлын танхим / Засгийн газрын II байр /-д зохион байгуулах гэж байна.
Засгийн газрын хуралдаанаар амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэхүү наадмаас олон сайхан шүлэг төрөн гарч найрагч түмнээ баясгадаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2017.12.16/ гардууллаа.
Улсын Филармонийн 45 жилийн ойд зориулан тоглож байгаа “МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ-45” концерт өнөөдөр болно. Тус тоглолт нь жил бүр тоглогддог “SNOW MELODY” шинэ жилийн баярын тоглолттой нэгдсэн байдлаар тоглогдох бөгөөд Улсын Филармонийн нийт уран бүтээлчид болон урилгаар рок, попын одод оролцох юм. Тоглолтын тасалбар Партер :40,000₮, Бельэтаж: 20,000₮ худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар цөөхөн үлдсэн тул та амжиж аваарай.