12-р сар бол хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, дэргэдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөдсөн гэгээн өдрүүдээр үргэлжилдэг. Энэ бүх нарийн мэдрэмжүүдийг хурцалдаг зүйл бол мэдээж шинэ жилийн баярын цэнгүүний урлагийн тоглолтууд байдаг. Тэгвэл монголын кино урлагийн ертөнц тэрхүү баярт орон зайд нэвтэрч “Шинэ жил” хэмээх нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа юм байна.
Ангилал: Уртын дуу
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн шагнал хүртээсэн юм.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас урлаг үүссэн гэж үздэг. Тэр үеэс хүмүүний амьдралын нэгээхэн хэсэг байж, хөгжлийнтүүчээ, улс орны өнгө, соён гэгээрүүлэх хамгийн хурц зэвсэг болсоор бидний үетэй золгожээ. Гэвч хөгжлийн замаар урагшилж буй гэх урлаг маань мөхлийн ирмэгт ирээд байна. Урлаг өөрөө тусгаар тогтносон, хүчтэй, зангарагтай байх учиртай. Харин өнөөгийн монгол урлаг тусгаар тогтносон байдлаа алдаад удлаа. Хүн юунаасурлагийн гайхамшиг, сэтгэлийн таашаалыг авдаг вэ.
Улиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр… Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ. Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.
Дэлхийн дулаарал, усны хомсдол, агаарын болон хөрсний бохирдол гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан байгаль орчны доройтлын эсрэг бодит үйлдэл хийхийг залуу бүжигчид уриалж байна.
“Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “АСК Хэнтий”-2017-д 11 баг оролцож, өргөн утга агууллага бүхий олон сэдвүүдийг нэгэн дор хөндөж, урлагын хэлээр хүргэлээ. Өнөөгийн залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, үүх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдлаас болж хүн хүнээ байж, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгаа болон сошил медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдэгрүүлж байгаа зэргийг үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаатал нь хүргэж чадсан юм.
ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за”, “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы” зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.