“Тэгт тойрог” кино компани, ”We” film, “Нүүдэлчний домог” теле студийн хамтран бүтээсэн “Шинэ жил” романтик инээдмийн кино энэ сарын 8-ний өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Нээлтээр улаан хивсний ёслол зохион байгуулж, киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзсан юм. Мөн хамтлаг, дуучид уран бүтээлээ өргөн барьж, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолтуудаар үзэгчиддээ бэлэг барьсан байна. Түүнчлэн киноны нээлтийн үеэр киноны дууны найруулагчаар ажилласан Б.Ганзориг “МУСТА” тэмдгээр энгэрээ мялаалгажээ.
Ангилал: Уртын дуу
Энэ жил 14 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дубайн Олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас “Тансаг Мода агентлаг” анх удаа оролцжээ. Уг арга хэмжээнд Дубай хотын ханхүү өөрийн биер оролцдог бөгөөд Холливуудын нэрт жүжигчид ирдэг томоохон кино наадам юм. Тус наадам нь 12-р сарын 03-аас 12-р сарын 13-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд 62 Улсын, 300 гаруй кино, түүний уран бүтээлчид оролцжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд энэ сарын эхнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэж эхэлсэн “Сүлд мод” засагдаж дууссан бөгөөд маргааш буюу 12 дугаар сарын 15-ны 18:30-д гэрэл асаах ёслолоо хийнэ.
“Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
ЗГХА, Соёл урлагийн газраас “Хөгжмийн бүтээлийн эрхийн хамгаалал” сэдвээр нэг өдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна. Уг семинар нь зохиогчийн эрхийн талаарх мэдлэгийг ахиулах, хөгжим, дууны үйлдвэрлэлийг зохиогчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, хамгаалуулах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой юм. Семинарт хөгжмийн зохиолч, дуу бүтээгч, хөгжимчин, судлаач, мэргэжлийн урлагийн байгууллага, дуу үйлдвэрлэгчийн төлөөлөлийг хамруулж байгаа аж.
Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж хотынхоо иргэдэд бэлэг барьжээ. 300 метр үргэлжлэх энэхүү гэрэлт гудамжийг байгуулахад 20 сая төгрөг зарцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн нэрэмжит “НАЙРГИЙН ТЭНГЭР” яруу найргийн наадам Мандалговьд өндөрлөлөө. Наадамд 20 яруу найрагч оролцсоноос яруу найрагч Андрейн Сүглэгмаа “Болор цом”-ын эзнээр тодорч яруу найрагч Аюурбуниагийн Лхагваа, Э.Гантулга нар 2,3-р байр эзлэв. Тусгай байрыг Хулд сумын малчин, яруу найрагч Энхбаяр, Сайнцагаан сумын Цэрэнтогтох нарт олголоо.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг энэ сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээлсэн.