XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд боллоо.
Ангилал: Нийгэм
Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.
Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьсан тухай цахим ертөнцөд шуугиад байсан мэдээлэл үнэн болж таарлаа. Залуу дуучин бүсгүй Пете Давидсон гэх жүжигчин, комедиан залуутай сарын хугацаанд үерхэж байгаад саяхан сүй тавьж маш их аз жаргалтай байгаагаа фенүүдтэйгээ хуваалцжээ.
Соёл, урлагийн газар, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, “Болд” ХХК, Монголын зураачдын эвлэл, “Эх Монгол” сан ТББ хамтран зохион байгуулж байгаа Монголын түүх, өв соёл, монгол судлал, монгол хэл, уран зургийн бүтээлийг дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авъяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц” уралдааныг сэргээн 2014, 2016 онд зохион байгуулсан юм. Энэ жил гурав дахь удаагийн уралдааны шалгаруулалтыг зарлаж байна.
Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн БСУГ Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улан-Үд хотноо 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан айлчлал хийлээ.
Хүүхдэдээ санаа зоволгүйгээр бүх төрлийн арга хэмжээнд оролцоход асуудалгүй боллоо
“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний шилдэг 19 оролцогчдоос шилдгийн шилдгүүд буюу титмийн эзэд энэ сарын 11-нд тодрох нь ээ.
* Тэмүүлэлтэй, зорилготой
Бага театруудын фестиваль Новосибирьск хотноо тавдугаар сарын 4-11-ний хооронд болж байна. Энэхүү фестивалийг ОХУ-ын Үндэстний театр зохион байгуулдаг. Энэ жил уг фестивальд 16 театр оролцож байна гэж Үндэстний театрын хэвлэлийн алба мэдээлж байна. Фестивальд Свердловск, Тамбов, Калининград, Омск, Саратов, Иваново, Ленинград, Татарстан, Удмуртии, Красноярскийн театрын хамт олон оролцож байна.
Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын нүхэн хадны оршуулгаас тухайн үеийн морьтон дайчин эрд байж болох бүрэн өвч хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг олон тооны маш сайн хадгалалттай эд өлгийн зүйлс олдсон билээ. Мөн модоор урласан морин толгойтой хөгжмийн зэмсэг олдсон байна. Энэхүү археологийн томоохон нээлтийн хэмжээнд хүргэсэн онцгой ховор нандин “Алтайн ятга” эдлэл юм.
