Ангилал: Нийгэм

“Gangnam style” дуугаараа дэлхий нийтэд алдаршсан дуучин PSY өнөөдөр (X.04) Сөүл хотноо үнэгүй тоглолт хийх аж. PSY өөрийг нь дэмжиж байдаг эх орон нэгт солонгосчууддаа баярласан сэтгэлээ илэрхийлж, тэдэнд сэтгэлийн бэлэг болгон үнэгүй тоглохоор болжээ.

“Алтан ураг” бүжгэн жүжгийг анх 1996 оны 7 сарын 6-нд УДБЭЧуулгын тайзнаа анх нээлтээ хийж байсан бөгөөд 2000 оноос хойш дахин тоглогдоогүй юм. Харин энэ оны 10 сарын 13,14-нд Их Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулан ахин тайзнаа сэргээн, үзэгчдийн хүртээл болгохоор Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид бэлтгэл ажлаа хийж байна

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид намрын коллекцдоо оксфорд стилийн намхан ултай, үдээстэй ботинкоос эхлээд дисконы эрин 1980-аад оныг санагдуулам тод,…

Японы төгөлдөр хуурч, “Зүүн гарт” хэмээн алдаршсан Изүми Татэно энэ сарын 6, 7-нд Улсын филармонид тоглох гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол, Япон улс найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй. Түүнчлэн манай улсад хэд хэдэн удаа ирж ХБК-ийн сурагчид, симфони найрал хөгжмийг удирдсан удирдаач Хисаёши Иноүэ, Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглолтод оролцоно. Изүми Татэно хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу”, Ёшимацүгийн “Music for Tairo no Kiyomori”, Кояамагийн “Ainu no uta for string orchestra”, Равелийн төгөлдөр хуурын концертийг толилуулах юм байна.

Их Британийн “UK Chart” сүүлийн үед дэлхийд нэртэй хамтлаг дуучдын ашиг орлогоороо тэргүүлж байгаа цомгуудыг таницуулсан байна. “UK Chart”-ийн танилцуулснаар хамгийн их ашиг олсон цомгоор алдарт Абба хамтлагийн хит дуунуудаас бүрдсэн “Gold Greatest Hits” цомог дөрвөн сөя ам долларын ашиг олж шилдгээр шалгарсан байна.

“Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ. “Вox office”-ийн танилцуулснаар “Sony pictures”-ийн “Hotel Transylvania” кино 26.6 сая евро буюу 43 сая ам долларын ашиг олж нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин найруулагч Риан Жонсоны шинжлэх ухааны адал явдалт “Looper” кино 13 сая евро буюу 21.2 сая ам доллар олсноор хоёрдугаар байранд оржээ.

Поп, опера урсгалаар уран бүтээл хийдэг “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд аравдугаар сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт 19.00 цагаас хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт анхны цомгийнхоо баярт зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо урилгын гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, ААН, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Хоёр ертөнцийн буудал” драмын анхны жүжгээ өлгийдөн авч, урлаг судлаач, мэргэжил нэгт нөхдөөсөө “сонгодог” гэсэн үнэлгээ аваад байгаа билээ. Нээлтийн тоглолтынхоо дараа бууриа сэлгэн, үзэгчдийн хүсэлтээр долоо хоног сунгаж тоглосон ч тэднийг үгүйлсэн үзэгчид одоо хүртэл утас цохин, “Сонгодгийг дахиулъя” хэмээн шалах болсон гэнэ. Тиймдээ ч хошин урлагийн тоглолтын тасалбар шагаар зарагдах болсон өнөөгийн нийгэмд драмын жүжгийн тасалбар шагийн үнэд хүрч, үзэгчид үнэ хаян авч байсан нь ховор.