Ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлдэг манай улсад Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Манай улс 1992 оноос хойш жил бүр уламжлал болгон энэ баярыг тэмдэглэж ирсэн билээ. Энэ жилийн хувьд “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор нийслэлийн зургаан дүүргийн ахмадуудын уулзалт 09.00 цагт Спортын төв ордонд эхэлсэн бол ахмадуудад зориулсан баярын арга хэмжээ, концерт Соёлын төв өргөөнд 13.00 цагаас болох гэж байна. Баярын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцоно. Нийт ахмадуудаа баярын мэнд хүргэе.
Ангилал: Нийгэм
“River Sound” клубт өчигдөр дуучин Д.Лхамаагийн жазз блюз хандивын тоглолт боллоо. Тэрбээр “JCI” Монголын “UB Central” салбар байгууллагатай хамтран 5 настай Б.Номуундалай охины эмчилгээнд зориулан ийнхүү хандивын тоглолтоо хийсэн юм. Дуучин Лхамаагийн олонд танигдсан болон багагүй хугацаагаар завсарласан шинэхэн уран бүтээлүүд энэ үдэш фэнүүдийнх нь сонорыг мялааж, поп урлагт элэгтэй хүн нэг бүрийн сэтгэлийн хандив 5 настай Номуундалай охинд амьдрал бэлэглэх буянт үйлст зориулагдсан юм.
Өмнөд Солонгосын реппэр PSY-гийн “Ганнам стайл” дуу Их Британийн хөгжмийн чартыг өнгөрсөн долоо хоногоос тэргүүлж эхэллээ. Тэгвэл Хойд Америкийн “Billboard” чартын хоёрдугаарт бичигдэж байна. Энэхүү чартыг “Maroon-5” хамтлагийн “One more night” бүтээл тэргүүлж байгаа юм.
Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөр тоглолт хийхээ зарлаад буй билээ. Тэрээр энэ сарын 17-19-нд “Аса” циркт хийх тоглолтынхоо нэрийг албан ёсоор зарласан бөгөөд “Эзлэн” хэмээн нэрлэжээ. Эзлэх гэсэн үгнээс улбаатай энэхүү санаагаараа их хаан эзэн Чингисийн дэлхийн талыг эзэлж байсан эгэлгүй их гавьяа, үүнээс үүдэн урсан гарсан хөгжмийн яруу эгшиг хурсан олны сэтгэлийг эзэмдэж яруу сайхныг мэдрүүлэхийг бэлгэдэн өгчээ. Эх түүхээрээ бахархах, үр удмаараа омогших гурван үдэш тун удахгүй…
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг ирэх 10-р сарын 2-нд бюу маргааш монголд ирэх гэнэ. Тэрээр Солонгосын урлагийн их сургуулиас төрөн гарсан “Asian Music Ensemble” хамтлага нь ирэх 10-р сарын 3-нд Монголын ард түмэндээ зориулж азийн үндэсний хөгжмийн гайхимшигт тоглолтыг толиулхаар ийнхүү манай улсад хүрэлцэн ирж байгаа ажээ.
Тус хамтлага нь Солонгос, Ветнам, Япон зэрэг азийн томоохон улс орнуудаар өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсаар байгаа бөгөөд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тэдний тоглолтын зохион байгуулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, БНСУ-ын “СҮРИМ” соёлын сан, “Монгол глобал” групп дэмжигч байгууллагаар ГХЯ-ны Ази номхон далайн газар, “Бунза” центр, “Вансэмбэрүү” кафе нар ажиллаж байгаа гэнэ.
Дэлхийн томоохон хөгжмийн болон энтертаймент сувгуудын нэг “Warner Music Group”-ийн Ерөнхий захирал Лайор Кохейн энэ сард найман жилийн турш хашсан үүрэгт ажлаа орхихоор болсноо мэдэгджээ.
Монголын анхны “Boy Band” хамтлагийн нэг “Номин талст”-ын “Номин талст 15” тоглолт өчигдөр “UB palace”-ийн концертийн их танхимд боллоо. Өнгөрсөн жил тус тоглолтын тухай яриа гарсан даруйд л сонсогчид нь яг хэзээ, хаана болохыг асуугаад тус хамтлагийнхны амар заяаг нь бараг үзүүлээгүй гэсэн.
Реппер Lil Wayne энэ сарын 27-нд 30 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Тэрбээр rock’n roll-ийн домогт хаан Elvis Presley-ийн амжилтыг эвдэж, Billboard-ийн “Шилдэг 100 дуу”-ны жагсаалтад шинэ хаанаар тодорлоо. Elvis Presley–гийн 108 дуу 1958-2003 оны хооронд “Шилдэг 100 дуу”-ны жагсаалтад орж байсан бол реппер Lil Wayne-ийн Game, Chris Brown, Tyga болон Wiz Khalifa нартай хамран бүтээсэн “Celebration” дуу нь “Шилдэг 100 дуу”-ны жагсаалтын 82-рт орсноор түүний 109 дуу жагсаалтад багтаж, хаанаар шалгарсан байна.
Дуучин Rihanna ирэх 2013 онд өөрийн “Diamonds” хэмээх аялан тоглолтоо хийх талаар “MTV Video Music Awards”-ын үеэр мэдэгдсэн юм. Түүний аялан тоглолт ирэх оны гуравдугаар сард Buffalo-оос эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Хойд Америкийн Chicago, Los Angeles, Las Vegas зэрэг томоохон хотуудаар үргэлжилэх юм байна. Харин тоглолтуудын хугацаа одоогийн байдлаар тодорхойгүй байгаа гэнэ. Түүний аялан тоглолтын тасалбар энэ сарын 14-өөс эхлэн худалдаанд гарсан байна. Мөн тэрбээр саяхан шинэ дуугаа гаргажээ. Түүний шинэ дууны нэр “Diamonds” бөгөөд тэрбээр шинэхэн дууныхаа талаар шүтэн бишрэгчидтэйгээ өөрийн “Twitter” хуудаснаа санал бодлоо хуваалцсан байна.
БНСУ-ын хип хоп хамтлаг “Big Bang” хамтлаг “Alive Galaxy tour 2012” анхны аялан тоглолтоо Азиас эхлүүлээд байгаа юм. Тэд өчигдөр Синапурын “Indoor Stadium”-д тоглолтоо хийсэн бөгөөд өнөөдөр үдэш 19.00 цагт дахин эгшиглэх тэдний тоглолтын хоёр өдрийн тасалбар өнгөрсөн пүрэв гарагт худалдаанд гарсан даруйдаа буюу ердөө ганцхан өдөрт зарагджээ.
