Кэт, пүүзний загварын хувьсал Кэт, пүүз бол залуусын өдөр тутмын хэрэглээ юм. Тиймдээ ч загвар, хийцийн хувьд хамгийн сүүлийн үеийнхийг…
Ангилал: Нийгэм
Бернардо Бертолуччи кинематографийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Европын кино академийн (EFA) хүндэт шагналаар шагнагдах болсон тухай акхадемийн сайтад өгүүлсэн байна. Бертолуччи уг шагналаа EFA-ийн жил тутмын шагнал гардуулах 25 дахь ёслол дээр гардан авах юм.
Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрлээ. Тус байгууллагынхан энэ ойдоо зориулан олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь өчигдөр, өнөөдөр, маргааш Соёлын төв өргөөнд болох “Монголын сайхан орон” тоглолт юм. Гэхдээ энэхүү тоглолт нь гурван өөрөөр эгшиглэх юм байна. Тодруулбал эхний тоглолтод дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь нь буюу өнөөдөр дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна.
Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, Гётегийн “Фауст”, Сервантесийн “Дон Кихот” зэрэг жүжгүүд ордог гэж эрдэмтэн судлаачид хэлдэг билээ. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет “Орших уу, эс орших уу?” хэмээн өгүүлнэ. Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү? гэдэг л Гамлетийн өмнө тулгарчээ. Суут У.Шекспир “Гамлет” хэмээх энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн гэдэг. Үнэндээ “Орших уу, эс орших уу” хэмээх энэ асуулт хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ.
Орчин үеийн дуу хөгжим сонирхогч залуусын дунд нэр хүндтэй хөвгүүдийн хамтлаг болох Английн “One Direction” хамтлаг өнгөрсөн ням гаригт болсон “Radio 1”-д оролцож “Teen Awards”-ийн шагналыг хүртжээ. Түүнчлэн уг шоунд Английн залуусын дунд хамгийн нэр хүндтэй дуучид хамтлагаас гадна X Factor-ын шилдгүүд гэдгээрээ алдартай Том Дэйли, Даниэл Радклиф нар мөн оролцсон байна. Түүнчлэн дэлхийн болон Английн томоохон тэмцээнүүдэд ихээхэн амжилт гаргасан тамирчид мөн оролцсон аж.
Монголын уран бүтээлчид Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан нэгэн шинэ дэлгэцийн бүтээлийг хийжээ. “Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх буюу Аси, “Twins film” продакшнтай хамтран А.П.Чеховын зохиолоос сэдэвлэн “Хунгийн сүүлчийн дуу” киног бүтээжээ. Монголын тайз, дэлгэцийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн уг кинонд жүжигчин, уран бүтээлч хүний амьдрал тайзны ард хэрхэн өрнөдгийг харуулахыг зорьжээ.
Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар 60 эргэм насандаа нуган үртэй болжээ. Тэрбээр залуудаа Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж гавьяат жүжигчин цол авч байсан билээ.
СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.
Орчин цагийн Монголын дууны урлаг “нас биед хүрч” хаана ч, хэний ч өмнө нүүр улайхааргүй хэмжээнд хүрсэн. Монголчууд бид өнеөдөр ардын дуу хөгжмөөс гадна нийтийн, концерт-эстрад, поп рок, мэргэжлийн гээд олон төрлийн уран бүтээлээр “амьсгалж” байгаа. Энэ бол бахармаар зүйлийн нэг. Харин рок попынхон маань сүүлийн үед нэг л “унтаа” болж, сураг алдрах болов. Тоглолтын тайз эзэгнэж, нэгэндээ уран бүтээл хийх цагаан атаа төрүүлж хурцалдаг асан өрсөлдөөнтэй цаг үе тэдний хувьд хэдийнэ ард хоцорч зөвхөн “билээ” хэмээн ярих болсныг нуух юун. Шинэ уран бүтээл, өвөрмөц тоглолт, өнгө аясаар сюрприз барьдаг гавьяатуудаас эхлээд авьяаслаг олон дуучин фэнүүддээ мартагдах шахсаныг хэлэх нь илүүц биз. Магадгүй уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд мөнгө санхүүгээс эхлээд ар араасаа ундарсан бөөн ажилд дарагдахын оронд урилга, заллагаар “халаас”-ны цөөн дуугаа дуулчихаад хэдэн төгрөг “цохих” нь тэдэнд амар бололтой.
Поп од Рианнагийн сүүлд гаргасан “Diamonds” хэмээх дуу алдарт дуучин Адель, “One Direction” хамтлагийн хит дуунуудыг ардаа орхин, “UK singles chart” буюу Их Британийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Харин түүний араас сүүлийн үед ихээхэн дуулиан тарьж, тус чартыг тэргүүлээд байсан Өмнөд Солонгосын дуучин Psy-гийн “Gangnam Style” дуу дэд байрт бичигдсэн байна. Жагсаалтын гуравдугаарт “One Direction” хөвгүүдийн хамтлагийн “Live While We”re Young” дуу бичигдэж, дуучин Аделийн дуулсан “Жеймс Бонд”-ын цувралын шинэ ангийн “Skyfall” дуу түүний араас жагсчээ. Харин Их Британийн шилдэг цомог жагсаалтыг “Muse” хамтлагийн “The 2nd Law” цомог тэргүүлсэн бол “Mumford and Sons” хамтлагийн “Babel” цомог удаалж байгаа аж. Тэдний араас Америкийн дуучин Pink-ийн шинээр гаргасан “The Truth About Love” цомог гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Английн Лондон хотод нэгэн сонирхолтой кинотеатр байдаг байна. Тус кинотеартын гол онцлог нь гэвэл задгай талбайд байх том дэлгэцэн дээр гарч буй киног 15 том устай халуун ванн дотор орж үздэг аж. Кинотеарт хүмүүс найз нөхдөөрөө нэг үдшийг өнгөрөөж оргилуун дарс шимж алжаалаа тайлдаг байна. Түүнчлэн тус ваннууд дотроо 100 хүн батгаах багтаамжтай бөгөөд үнийн хувьд 40-300 долларын хооронд байдаг байна.
