“Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ. “Вox office”-ийн танилцуулснаар “Sony pictures”-ийн “Hotel Transylvania” кино 26.6 сая евро буюу 43 сая ам долларын ашиг олж нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин найруулагч Риан Жонсоны шинжлэх ухааны адал явдалт “Looper” кино 13 сая евро буюу 21.2 сая ам доллар олсноор хоёрдугаар байранд оржээ.
Ангилал: Нийгэм
Поп, опера урсгалаар уран бүтээл хийдэг “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд аравдугаар сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт 19.00 цагаас хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт анхны цомгийнхоо баярт зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо урилгын гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, ААН, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.
“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Хоёр ертөнцийн буудал” драмын анхны жүжгээ өлгийдөн авч, урлаг судлаач, мэргэжил нэгт нөхдөөсөө “сонгодог” гэсэн үнэлгээ аваад байгаа билээ. Нээлтийн тоглолтынхоо дараа бууриа сэлгэн, үзэгчдийн хүсэлтээр долоо хоног сунгаж тоглосон ч тэднийг үгүйлсэн үзэгчид одоо хүртэл утас цохин, “Сонгодгийг дахиулъя” хэмээн шалах болсон гэнэ. Тиймдээ ч хошин урлагийн тоглолтын тасалбар шагаар зарагдах болсон өнөөгийн нийгэмд драмын жүжгийн тасалбар шагийн үнэд хүрч, үзэгчид үнэ хаян авч байсан нь ховор.
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-д “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл удтал хүлээлгэсэн түүний тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Суудлын зэрэглэлээсээ хамааран тус тоглолтын тасалбар 20, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “UB Palace”-ын кассаас, мөн 1950, 1617 дугаарт захиалан хүргүүлж болох нь ээ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг энэ сарын 10-14 хооронд тайзнаа амилах нээ. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажиллаж байгаа ажээ.
Жүжгийн гол дүрүүдэд: МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг, МУГЖ Г.Хонгорзул, Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж байгаа гэнэ.
“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн хурал 2012 оны 10-р сарын 5 өдөр12 цагаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болох ажээ.
Нэгэн үе монголын ард түмний дунд нийтийн дууны “Ханхүү” хэмээн нэрлэгддэг байсан С.Жавхлангын амжилтыг эвдэж энэ цаг үеийн нийтийн дууны “Ханхүү” хэмээн нэрлэгдэх болсон МУСТА Доржгочоогийн Намсрайноров энэ сарын 10,11нд 19-н цагаас хоёрхон удаа Монгол бөхийн өргөөнд “Сэвлэг шиг, бүүвэй шиг” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ.
Тэрээр дуунд дуртай, дуучин арт түмэндээ “Хонгор чамдаа”, “Санах тусмаа дуулаарай”, “Амрагийн болзоо” гээд олон сайхан хайрын болон ухаарлын дуунуудаараа хэдийнээ танил болсон түүний энэ удаагийн тоглолт сайхан болох нь дамжиггүй юм.
Ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлдэг манай улсад Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Манай улс 1992 оноос хойш жил бүр уламжлал болгон энэ баярыг тэмдэглэж ирсэн билээ. Энэ жилийн хувьд “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор нийслэлийн зургаан дүүргийн ахмадуудын уулзалт 09.00 цагт Спортын төв ордонд эхэлсэн бол ахмадуудад зориулсан баярын арга хэмжээ, концерт Соёлын төв өргөөнд 13.00 цагаас болох гэж байна. Баярын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцоно. Нийт ахмадуудаа баярын мэнд хүргэе.
“River Sound” клубт өчигдөр дуучин Д.Лхамаагийн жазз блюз хандивын тоглолт боллоо. Тэрбээр “JCI” Монголын “UB Central” салбар байгууллагатай хамтран 5 настай Б.Номуундалай охины эмчилгээнд зориулан ийнхүү хандивын тоглолтоо хийсэн юм. Дуучин Лхамаагийн олонд танигдсан болон багагүй хугацаагаар завсарласан шинэхэн уран бүтээлүүд энэ үдэш фэнүүдийнх нь сонорыг мялааж, поп урлагт элэгтэй хүн нэг бүрийн сэтгэлийн хандив 5 настай Номуундалай охинд амьдрал бэлэглэх буянт үйлст зориулагдсан юм.
Өмнөд Солонгосын реппэр PSY-гийн “Ганнам стайл” дуу Их Британийн хөгжмийн чартыг өнгөрсөн долоо хоногоос тэргүүлж эхэллээ. Тэгвэл Хойд Америкийн “Billboard” чартын хоёрдугаарт бичигдэж байна. Энэхүү чартыг “Maroon-5” хамтлагийн “One more night” бүтээл тэргүүлж байгаа юм.
Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөр тоглолт хийхээ зарлаад буй билээ. Тэрээр энэ сарын 17-19-нд “Аса” циркт хийх тоглолтынхоо нэрийг албан ёсоор зарласан бөгөөд “Эзлэн” хэмээн нэрлэжээ. Эзлэх гэсэн үгнээс улбаатай энэхүү санаагаараа их хаан эзэн Чингисийн дэлхийн талыг эзэлж байсан эгэлгүй их гавьяа, үүнээс үүдэн урсан гарсан хөгжмийн яруу эгшиг хурсан олны сэтгэлийг эзэмдэж яруу сайхныг мэдрүүлэхийг бэлгэдэн өгчээ. Эх түүхээрээ бахархах, үр удмаараа омогших гурван үдэш тун удахгүй…
