Испанийн хамгийн том кино наадам болох Сан Себастианы кино наадмын зохион байгуулах хороо Холливудын жүжигчин Жон Траволтагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэлийн шагнал олгожээ. Тус наадамд Траволтагийн тоглосон “Зэрлэгүүд” кино өрсөлдөж байна.
Ангилал: Нийгэм
Сүүлийн үед реп дуучин Psy-ийн “Gangnam style” дуу хөгжмийн ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа билээ. Энэ дууг Өмнөд Солонгосоос эхлээд дэлхий дахинаа 269 сая хүн “Youtube” сайтаар үзжээ. Одоо энэ видео 2,6 сая хүмүүст таашаагдсан гэдгээрээ дэлхийн Гиннесийн рекордыг эвдээд байгаа юм.
Эрвээхий зангиа, цэнхэр костюмаар гоёсон 34 настай реппер Psy морины явдал дээр үндэслэсэн уламжлалт хөдөлгөөнөөрөө ийнхүү дэлхийн рекордыг эвдээд амжжээ. Өмнөд Солонгос болоод Америкийн нэгдсэн Улсад түүний энэхүү дууг дуурайж өөрсдийн хувилбараа гаргасан байна. Өмнө нь Psy Ellen DeGeneres –ийн talk шоунд Бритни Спирсийн хамтаар уригдан оролцохдоо энэ бүжгээ түүнд зааж өгсөн.
Ираны эрх баригчид Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шалгаруулалтад уран бүтээлчдээ оролцуулахгүй гэж мэдэгджээ. Соёлын сайд Мохаммад Хосейнигийн мэдэгдсэнээр, “Буруугүй мусульман” киног эсэргүүцэж байгаагаа ингэж илэрхийлж байгаа юм байна. Тэрбээр ийм шийдвэр гаргахыг мөн лалын шашинт бусад улсуудад уриалжээ. Ираны кино урлаг үүлийн 10 жилд унлтад ороод байгаа гэдэг ч энэ жил Оскарт найруулагч Асгар Фархадийн “Надер Симин хоёрын салалт” кино нэр дэвшээд байсан юм.
АНУ-ын “Billboard” сэтгүүл 21 хүртэлх насны хамгийн нөлөө бүхий оддын жагсаалтыг гаргалаа. Хорин нэгэн уранбүтээлчийн дундаас Канадын залуу дуучин Жастин Бибер жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас Британийн “One Direction” хамтлаг, АНУ-ын дуучин Деми Ловато нар удаалжээ.
Олон улсын жазз хөгжмийн фестиваль Монголд эгшиглэнэ. “Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг “Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам ирэх аравдугаар сарын 2-ноос эхлэн дөрвөн өдөр үргэлжилнэ.
Энэ удаагийн наадамд Австрали, Швед, Дани, БНСУ, БНХАУ, Франц, Монголын жазз хөгжмийн уран бүтээлчид оролцох юм байна. Зургаа дахь удаагаа болж буй уг наадмыг өмнө нь хоёр жилд тутамд зохион байгуулдаг байсан бол одоо жил бүр болж байх юм байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэлийн шинэ тушаал гарлаа. Тэрбээр үзэгчдэд хүрч байгаа 40-с дээш үзэгчтэй тоглолт бүр уран сайхны тайлан ирүүлж байх тушаал гаргалаа. Энэ нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.2.11 дэх заалт болох төрийн болох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
48 цагийн дотор бэсрэг кино хийн уралддаг “48 цаг” кино наадам өнгөрсөн баасан гаригт “Black Box” театрт шилдгээ тодруулан, шагналаа гардууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа тус наадам есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаагийн бэсрэг кино наадамд 30 багийн 259 уран бүтээлч оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлжээ. Оролцогчид есдүгээр сарын 14-16-нд 48 цагт багтаан аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрөл зүйлээс сугалж, 4-7 минутын кино хийж өрсөлдсөн юм. Ингээд “48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгийн шилдгээр “Absolute pictures” багийн “Эзэгнэгч” бүтээл шалгаран 2013 оны гуравдугаар сард болох Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрхийг гардан авлаа.
Колумбийн үзэсгэлэнт дуучин Шакира бие давхар болсноо албан ёсоор зарлажээ. Өнгөрөгч долдугаар сард түүнийг жирэмсэн хэмээх яриа тархсан. Харин энэ нь өчигдөр буюу 19-ний өдөр дуучны фейсбүүк хуудсандаа бичсэнээр батлагдсан юм. Найз залуу нь Испанийн хөлбөмбөгч Жерард Пик бөгөөд тэд ийнхүү аав ээж болох гэж буй. Шакира “Жерард бид хоёр анхны хүүхдээ төрөхийг хүлээж байгаадаа туйлын их аз жаргалтай байна. Хүний амьдралд тохиолдох ийм ховорхон мөчөө гайхамшигтай өнгөрүүлэхээр төлөвлөсөн” гэж фейсбүүк хуудастаа бичжээ.
Монголын рок, поп урлагийн үүсэл хөгжилд өөрийн үнтэй хувь нэмэрийг оруулж тэднийхээ дунд “сахал” Пүүжээ хэмээн хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржын “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолт өнөөдөр “УБ Палас”-ын их танхимд болох гэж байна. Тэрээр та бид түүнийг “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал”, “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний дурсамж хөглөсөн аялгуугаар нь мэдэхээс гадна урлагийн хүрээнд Монголын ууган аранжировшикуудын нэг, шилдэг төгөлдөр хуурч, олон сайхан шавьтай хүн гэдгээр нь хүндэлдэг. 30 жил хүлээлгэсэн түүний анхны тоглолт ийнхүү өнөөдөр болж “УБ Палас”-ын их танхимыг доргиох нээ.
Монголын урлагийн зөвлөл 10 жилийн ойдоо зориулан нэгэн гайхалтай бэлгийг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ бол Австралийн алдарт “Бангара” бүжгийн хамтлагийн “Амин сүлд” тоглолт юм.
