Ангилал: Нийгэм

Өмнөд Солонгосын реппэр PSY буюу Пак Жаэ Саны “Ганнам стайл” дууг “YouTube” сайтаар 200 сая гаруй удаа үзэж сонирхжээ. Энэхүү бүтээл АНУ-ын “iTunes” чартыг тэргүүлж байгаа юм. AFР-ийн мэдээлснээр реппэр залуу өөрийн албан ёсны “Twitter” хуудсандаа бичихдээ “200 сая удаа үзсэн. Баярлалаа та бүхэнд” гэжээ.

Хонконгийн сод найруулагч Вон Кар Вай 2007 онд “My blueberry nights” киногоо үзэгчдийн хүртээл болгосон нь фэнүүдийнх нь хувьд том бэлэг байлаа. “My blueberry nights” нь Канны наадмын шилдэг найруулагчийн шагналт Вон Кар Вайн Америкт зургийг нь авч, америк жүжигчдийг тоглуулсан анхны кино болсноороо онцлог юм.

Эл дол болсон дэмий яриа, цухал төрүүлэм шуугианаас залхаж байна уу? Тийм бол тэр бүхнээс завсарлага авч, чихэвчээ зүүгээд хөгжмөө…

Сүүлийн үед Монголд зохиогдож буй хамтлаг, дуучдын бүх том тоглолтыг On’n Off продакшны захирал С.Ононбат найруулж байгаа. Тоглолт бүрийг дахин давтагдашгүйгээр найруулдаг тул манайхан түүнийг л зорин очдог гэлцэх юм билээ.

“Box office” өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудаа шалгаруулжээ. Английн нэрт кино найруулагч Паул Андерсоны энэ сарын 14-нд нээлтээ хийсэн “Оршин суугчид ба залхаан цээрлүүлэлт” аймшгийн кино өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар 21 сая ам.долларын ашиг орлого олсноор “Box office”-ийн шилдгээр шалгарсан байна. Харин “Walt Disney”-н “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны 3D хувилбар 17.5 сая ам.долларын ашиг олж, хоёрдугаарт шалгарсан бол “The Possession” 5.8 ам.доллараар нэгдүгээр байраасаа ухарч, гуравдугаарт бичигдсэн байна.