Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сонгодгийг дахиулмаар байна уу?
Нийгэм

Сонгодгийг дахиулмаар байна уу?

Урлаг Урлаг03/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0c3b66d3905d3af9original4962692592012-10-03-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Хоёр ертөнцийн буудал” драмын анхны жүжгээ өлгийдөн авч, урлаг судлаач, мэргэжил нэгт нөхдөөсөө “сонгодог” гэсэн үнэлгээ аваад байгаа билээ. Нээлтийн тоглолтынхоо дараа бууриа сэлгэн, үзэгчдийн хүсэлтээр долоо хоног сунгаж тоглосон ч тэднийг үгүйлсэн үзэгчид одоо хүртэл утас цохин, “Сонгодгийг дахиулъя” хэмээн шалах болсон гэнэ. Тиймдээ ч хошин урлагийн тоглолтын тасалбар шагаар зарагдах болсон өнөөгийн нийгэмд  драмын жүжгийн тасалбар шагийн үнэд хүрч, үзэгчид үнэ хаян авч байсан нь ховор. 

Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллаж, жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг, Навчаа, тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглосон юм.

“ТВ Коктейль” хамтлагийнхан өнгөрсөн долоо хоногт болсон хаалтын тоголтынхоо дараа БНСУ-ыг зорьсон байна. Жүжигчид энэ сарын 5-нд ирэх бөгөөд үзэгчдийн зүгээс  “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг дахин тоглуулах хүсэлт их ирж байгаа тул энэ талаар эргэж ярилцахаар болжээ. Хэрэв та жүжгийн талаар санал бодлоо хуваалцахыг хүсвэл, www.facebook.com/TvCocktailFilms хандаж болох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.