Монголын анхны загварын телевиз “Загварын суваг”-ийн нээлтэд зориулсан “Forever Fashion” шоу энэ сарын 31-нд болох юм байна. “Нийслэл асар”-т зохиогдох энэ загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох ажээ. Мөн Францын дуучин Ализе Жакоте урилгаар ирж дуу хуураа өргөхөөр болжээ. Шоуны үеэр Францад нэрд гараад буй Монголын загвар зохион бүтээгч ЦолоМөнх буюу М.Цолмандах өөрийн загварын коллекцио толилуулах юм байна.
Ангилал: Нийгэм
Холливуудийн алдарт жүжигчин, дуучин, продюсер “Николь Кидман” өдгөө 45 настай билээ. Тэрээр гоо үзэсгэлэн, залуу төрхөө одоо ч хэвээр хадгалж яваа жүжигчин маань хэр барагтаа сурталчилгаанд тоглоод байдаггүй нэгэн. Харин саяхан алдарт V сэтгүүлийг чимхээр хагас нүцгэлсэн байна. Түүний ийнхүү эрс тэс дүр төрх, сэкси имижийг бүрдүүлсэн эл зургууд нь дэлхий дахинаа шуугиан тариад байгаа билээ.
Цус сорогчид дурласан бүсгүйн адал явдалт “Twilight” киноны хосууд хоёр тийш болсноосоо хойш анх удаа улаан хивсэн дээгүүр хамт алхахаар болжээ. Энэ тухай Роберт Паттинсон мэдээлсэн юм. Тэрбээр “Ирэх арваннэгдүгээр сард болох киноныхоо сүүлийн ангийн ёслолын үеэр Кристентэй улаан хивсэн дээгүүр алхах болно” хэмээн фэнүүддээ ам гарчээ.
Канадын нэрт дуучин, ая зохиогч, жүжигчин Селин Дион өөрийн хагас нүцгээ зургаа сэтгүүлд тавих болсон тухайгаа өчигдөр мэдээлжээ.
Бразилийн загвар өмсөгч, үзэсгэлэнт Жизель Бундхан хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэнэ. Тэрбээр одоо таван сартай жирэмсэн юм байна. Өмнө нь хэвлэлийнхэнд энэ талаар ам нээгээгүй байсан ч саяхан оролцсон телевизийн нэгэн ток шоуны үеэр энэ талаар ярьжээ.
“Дуурийн хий үзэгдэл” мюзиклийн од Сара Брайтман “Space Adventures” компанитай сансарт нисэхээр хэлэлцээр хийж байгаа гэнэ. Тус компани нь “Роскосмос”-ын захиалгаар сансарт нисэх хүсэлтэй хүмүүсийг хайдаг байна.
Сара Брайтман хэрвээ сансарт нисэх болбол сансарт аяласан хоёр дахь эмэгтэй, ес дэх аялагч болох юм. Түүнийг сансарт нисэж болох эсэхийг хоёр сарын дараа мэдэгдэх ажээ.
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж “Ниппон экспресс”, “Жуулчин “ компани хамтран Японы соёлын наадмыг зохион байгуулахаар болжээ. Өмнө нь зөвхөн үсчин, гоо засалчдын хүрээнд болж байсан бол энэ жилээс өргөжин урлагийн тоглолт, загварын шоу, үзэсгэлэн худалдаа гэх мэт арга хэмжээ зохиохоор болжээ.
Кантри хөгжмийн дуучин Тейлор Свифт шүтэн бишрэгч олонтой нэгэн. Тэрээр бямба гаригт найз залуу Конор Кеннедигийн үеэлийн хуриманд очсон ч сүйт бүсгүйн ээж түүнийг тийм ч таатай хүлээж аваагүй байна.
Өөрөөр хэлвэл түүнийг хуримыг орхихыг хүсчээ. Учир нь амьдралд ганц тохиолдох чухал өдөр нь охин болон шинэ хүргэнээ анхаарлын төвд байлгах хүсэлтэй байсан боловч дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид түүнээс гарын үсэг авахаар овоорцгоосон гэнэ.
“Outlaw” хамтлаг энэ жил 5 нас хүрч байгаа юм. Тэд хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулан иэрх есдүгээр сарын 14-нд “UB Palace”-ын “Open Air”-т тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Уг тоглолтод тус хамтлагийн “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг хит дуунууд нь эгшиглэхээс гадна шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар болжээ. Мөн тоглолтын нэг сюрприз бол тэд өөрсдийн түүхээр баримтат кино хийжээ.
УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх есдүгээр сарын 7-нд хөдөө орон нутгийн иргэдэд драмын жүжгээ толилуулахаар замд гарах нь ээ. Тэд энэ удаад баруун аймгуудад буюу Говь-Алтай, Баян-Өлгийд аяны богцоо дэлгэх юм байна. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч багтжээ.
