Хип хоп хөгжимд сонирхолтой залууст зориулж “Монгол ген” шоу тоглолтыг “Price entertaniment” өнөөдөр 21.00 цагт “I loft function house”-т зохион байгуулах гэж байна. Энэ үеэр реппер бүсгүй “Gennie” өөрийн уран бүтээлээ сонирхуулах ба тоглолтод урилгаар:
Ангилал: Нийгэм
Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын хурлын II ээлжит бус чуулганаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалыг 20 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэж үзэж байгаа бөгөөд үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх юм. Маргаашнаас эхлэн ирэх аравдугаар сарын 27-ныг хүртэл дараах шийдвэрүүдийг нийслэлчүүд хэрэгжүүлж эхлэх болох нь ээ.
Реалити шоуны од, бизнес эрхлэгч эмэгтэй Ким Кардашиан саяхан “Mercedes G63” машин худалдаж авсан тухайгаа “Twitter”-тээ жиргэсэн байна.
Мадонна Элтон Жоны унжгар царайг шатаахад бэлэн байгаагаа зарласан шуугиан намжиж амжаагүй байхад попын хатан хааны уур гарчээ. Элтон Жон өнгөрсөн сард Австралийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Мадоннагийн шинэ цомог, дэлхийг тойрсон аялан тоглолтын талаар “Мадонна хар дарсан зүүд шиг санагдаж байна. Түүний карьер хэдийнэ дууссаныг шинэ цомог нь харуулна” хэмээн ярьсан юм.
БНХАУ-ын соёлын сарыг наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 28-ны өдрүүдэд Монголд тэмдэглэх ажээ. Энэ хүрээнд соёл урлагийн олон хөтөлбөрт арга хэмжээ байгаагийн нэг нь “Хятадын кино долоо хоног” юм.
АНУ-ын усанд сэлэгч, 2012 оны Олимпийн алтан медальтан Мисси Франклин дуучин Жастин Биберийн томоохон шүтэн бишрэгч билээ. Харин түүнийг эхнийхээ алтан медалийг авсны дараа дуучин Жастин өөрийн твиттер хуудаснаа усанд сэлэгчийн фен болсон тухайгаа бичиж, баярлуулж байсан юм.
Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа гарынхаа ганц шавиар үргэлж бахархдаг. Тэр нь “Оддын эрэлд-2005” наадмын ялагч, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчоор шалгарсан Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян юм. Авьяаслаг, царайлаг дуучин бүсгүй поп хатагтайд хадаг, сүү барин шавь орсноор уран бүтээлийнхээ замналыг эхэлсэн бөгөөд “Давтагдашгүй” нэртэй анхны бие даасан цомгоо хүртэл гаргасан. Ийн поп хатагтайн шавь төдийгүй итгэлтэй туслах нь болсон дуучин бүсгүй Б.Сарантуяагийн уран бүтээлийн ажил, шоу тоглолтод байнга оролцдог давхар ажилтай гэдэг нь мэдээж.
Рок попын одод болон Үндэсний их найрал хөгжимчид анх удаа ногоон хивсэн дээгүүр алхах гэж байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олон энэхүү ойгоо угтаж, Рок попын оддын их хуралдайг зохион байгуулахаар төлөвлөжээ.
УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх сарын 7-нд Говь-Алтай, Баян-Өлгийн иргэдэд шинэ уран бүтээлээсээ танилцуулахаар аян замд гарах гэж байна.
Авьяаслаг гитарчин Жорж Деннехи төрөлхийн 2 гаргүй төржээ. Гэсэн ч тэрээр шантарсангүй багаасаа хөлөөрөө хөгжмийн зэмсэг, ялангуяа гитар хөгжмөөр тоглож суран уг хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшиж сурчээ. Тэрээр сургууль дээрээ болон хэд хэдэн газар тоглолт хийгээд амжжээ.
