Ангилал: Нийгэм

Уг хөлөг нь АНУ-аас Буянт-Ухаа нисэх буудалд өнгөрсөн тав дахь өдөр газардаж иржээ. “Embraer ERJ145” агаарын хөлгийг хүлээн авах ёслолын арга хэмжээ “Аэро Монголиа” компанийн төв байранд болсон юм.

Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгааг өмнө нь мэдээлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэнхимийн гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг нь 87.243 хүн амтай, нийт 26270 өрхтэй, 19 сум, аймгийн төв буюу Баянхонгор сум есөн багтай. Орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй. Нийт хүн амын 45,8 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.

Монголын Урлагийн Зөвлөл Монголд анх удаа олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Моушин Монголиа” нэрээр зохиож байна. Цаашид хоёр жил тутамд зохиогдох уг наадамд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хосууд хүрэлцэн ирж, дэлхийн жишигт нийцсэн тоглолтуудаа Монголын тайзнаа тавина. Монголоос бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл авалт” орчин үеийн бүжгийг шинээр дэглэн толилуулж, зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг наадмын туршид гаргаж байгаа нь наадмын цар хүрээг өргөжүүлэн, соёлын олон төрөл зүйлийг таниулж буй явдал юм.

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадаммын нээлт 2018 оны 5 дугаар сарын 5-ны 12 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай боллоо.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ, Монголын Улсын Консерваторийн хамт олон өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийн хашаан дотор хамт олноороо мод тарилаа.