Жил бүр уламжлал болон зохиогдох болсон “Гэгээн муза” наадам айсуй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Гэгээн Муза 14” олон улсын театрын их наадмыг “Гэгээн муза академи” зохион байгуулж байна.
Ангилал: Нийгэм
Соёл, урлагийн газраас 2018 оны 05 – р сарын 4 ний өдөр өөрийн байранд “Театрын урлаг ба хамтын ажиллагаа өдөрлөг” – ийг зохион байгууллаа. Тус өдөрлөг, арга хэмжээнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын хороо, Монголын бүжиг дэглээчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэглэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.
Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын холбоо, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, “ITOOLS” ХК хамтран “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-ийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр цахим орчин дахь зохицуулалт, нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээ, мэдээллийн үнэ цэнэ өгөгдлийн сангийн аюулгүй байдал, цахим орчин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн “ITOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Монголын Сайтын холбооны гишүүн сайтуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.
ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдав. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаар германы 2 иргэн, монголын 3 иргэн Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хуцгацаанд манай уран бүтээлчдийг олон улсын үзэсгэлэн, наадамд оролцуулах, язгуур урлагийн хамтлагийн тоглолтыг тус улсад зохион байгуулах, олон нийтэд сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг энэ сарын 1-6-нд зохион байгуулж буй. Уран зургийн галерейд өнөөдөр болж өнгөрсөн “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар энэхүү зургаа хоногийн турш үргэлжлэх бичиг үсгийн баярын эхлэл тавигдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон юм.
Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг, арга хэмжээг 05- р сарын 04-ны өдөр Засгийн газрын II-р байранд болно. Тус өдөрлөг, арга хэмжээний үеэр соёл урлагийн мэргэжилтэй, театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой идэвхтэй ажил хайгч, болон оюутан залууст эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төвийн болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм.
Соёл урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр хамтран төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг Герман улсын мэргэжилтэн Карл-Хайнз Крэмертэй хамтран 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын байранд зохион байгуулж байна.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
