Үлэг гүрвэлийн төв музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг 2018 оны 05 дугаар сарын 17- ны өдөр нээлээ. Энэхүү танхим нь шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлын сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн.
Ангилал: Нийгэм
Монголын талын санаачлагаар Дэлхийд эхний 5-д ордог БНСУ-ын Солонгосын Үндэсний музейд зохион байгуулагдаж буй “Монголын: Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн нийтэд дэлгэгдлээ.
Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалын талаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирсэн мэдээллийг үндэслэн Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Гэгээн Муза олон улсын театрын 14 дүгээр их наадамд орон нутгийн театрууд амжилттай оролцож шилгээр шалгарлаа. Гэгээн муза академи-аас тус наадмыг “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл” , “Хүүхдийн жүжгийн төрөл” , “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр тус тус шалгаруулалтыг явуулсан байна.
Эрдэнэт ХХК-ын 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дуунд Мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдаан 2018 оны 04-р сарын 30-аас 05-р сарын 12-ны хооронд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад амжилттай болж өндөрлөлөө.
Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.
“Хотын соёл гэдэг нь иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг дэлхийн бүх хот дагаж мөрдөх, хууль журамдаа үндэслэл болгож байна. Манай нийслэл хотод ч үүнийг удиртгал болгож хууль, журамдаа тусгадаг. Хотын соёлыг ахуйн, нийгмийн гэж хоёр ангилдаг. Хүн анхлан хотын ахуйн соёлд суралцаад тэр нь нийгмийн соёлыг сурах суурь болж өгдөг байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод соёлын наад захын хэмжүүрийг баримталж явдаггүй хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа. Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм.
Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.
