Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо
Нийгэм

“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

Урлаг Урлаг07/06/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5235235233088206432018-06-07-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУСЯ-ны   Соёл, урлагийн бодлогын газраас Соёлын өвийн үндэсний төв болон Соёл урлагийн удирдлага менежментийн институттэй хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийг чадавхижуулах, мэдлэг мэдээллээр хангах зорилготой уг сургалтад аймгийн музей, нийтийн номын сан, Хөгжимт жүжгийн театрын ажилтнууд болон сумдын Соёлын төвийн ажилтнууд, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага иргэдийн төлөөлөл нийт 40 гаруй хүн хамрагдлаа.

   Энэ үеэр БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын Соёлын биет бус өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоо “Соёлын өвийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин”, “Соёлын өвийн биет бус өвийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Соёлын статистик-шинэчлэл” сэдвүүдээр, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Ц.Насанжаргал “Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал хадгалалт хамгаалалт” илтгэл тавилаа.

Мөн Ховд аймгийн өвлөн уламжлагч Ч.Ваша ардын хөгжмийн зэмсэг лимбэ хөгжмийг тоглох техник, хэлний, уруулын, амьсгааны гэх мэт хичээлээр лимбэ хөгжим тоглох битүү амьсгаа, өвлөн уламжлагч П.Мөнхцоожийн урианхай бий биелгээг, өвлөн уламжлагч н.Отгонхишигийн захчин бий биелгээний тухай бүртгэн баримтжуулалтыг хийх талаар дадлага ажилд урин оролцуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026

Каннын кино наадамд Монголын найман төслийг танилцуулав

14/05/2026

ФОТО: Каннын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2026

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.