Universal студийн бүтээл “Цасангоо ба анчин” кино энэ зун нээлтээ хийгээд байсан билээ. Үүний дараахан гол дүрд тоглосон Кристен Стюарт уг кинон дээр хамтран ажилласан найруулагч Руперт Сандерстэй холбоотой гэдэг нь батлагдаж шуугиан тарьсан юм.
Угтаа тус киноны дараагийн ангийг төлөвлөсөн байсан боловч энэ шуугианаас болсон уу, үргэлжлэлийг Цасангоогүйгээр хийхээр болсон тухай эх сурвалж мэдээлжээ.
