Ангилал: Нийгэм

Холливудын хамгийн сайхан хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар хуримын бэлгээ солилцоод удаагүй байгаа билээ.

Брэд Анжелинад 390 мянган ам.долларын бугуйн цаг бэлэглэсэн бол Анжелина түүнд 1,6 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг бэлэглэсэн билээ.

Харин хосууд маань саяхан хуримын бөгжөө худалдаж авсан бөгөөд хуримын бөгжиндөө 1,6 сая ам.доллар зарцуулжээ. Тэд бөгжөө Британийн алдарт урлан Asprey& Garrard-аар хийлгэжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит тэтгэлгийг 12 хүнд олгохоор болж, оюутнуудыг сонгон шалгаруулалтад бүртгэж дууссан байна. Тодруулбал, соёл урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд буюу хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчин, дуурийн найруулагч, кино зохиолч, бүжиг дэглээч зэрэг мэргэжлээр 2012-2013 оны хичээлийн жилд гадаадын орнуудад сургах юм байна. Уг тэтгэлэгт хамрагдах оюутнууд бакалаврын зэргээр тэтгэлэг авах бол сурлагын голч дүн 3.0, магистрынх 3.25-аас дээш байх шаардлагатай аж.

Хүүхэлдэйн театр хичээлийн шинэ жилийг тохиолдуулж ирэх есдүгээр сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулах ажээ. Уг наадмаа энтертайнмент хэлбэрээр хийхээр төлөвлөсөн ба театрын уран бүтээлчид энэ намар тайзнаа тавих жүжгүүдээ үлгэр домгоос сэдэвлэн хийж байгаа аж.

Кинонд дуу оруулж үзэгчдийн таашаалд нийцүүлэх гэдэг амаргүй давааг ажралгүйхэн давж хэн бүхний сайн мэдэх хүүхэлдэйн олон баатруудын дүрээрээ олны танил болсон та бидний төдий л үл мэдэх “рок” оддын тухай дараах мэдээллийг хүргэж байна.

Гол төлөв поп дуучид болон Холливудын нэрт жүжигчид, мэргэжлийн дуу оруулагчдын хичээл зүтгэлээр олны хүртээл болдог хүүхэлдэйн кино ертөнцийн дараах төлөөллүүдэд амьд хөгжмийн алдартнууд маань ямар дүрүүдэд нь дуу оруулсныг хамтдаа сонирхоцгооё.

Ардын урлагаа сурталчилж, нийслэлчүүдэд урлагийн тоглолтоор үйлчлэх үндсэн үүрэгтэй “Улаанбаатар” чуулгын бүжигчид ардын бүжгийн баялаг өв сангаас үзэгчдэд толилуулахаар бэлтгэж байна.

Тэд ардын бүжгийн тоглолтоор намрын улирлын үзвэрээ нээхээр болж, энэ сарын эхнээс бэлтгэлээ эхлүүлжээ. Удахгүй үзэгчдэд хүрэх тоглолтод Монголын олон үндэстэн, ястны ардын бүжиг, Төрийн шагналт бүжиг дэглээч Ц.Сэвжид, С.Сүхбаатар нарын бүтээлүүдээс багтааж буй аж.

Universal студийн бүтээл “Цасангоо ба анчин” кино энэ зун нээлтээ хийгээд байсан билээ. Үүний дараахан гол дүрд тоглосон Кристен Стюарт уг кинон дээр хамтран ажилласан найруулагч Руперт Сандерстэй холбоотой гэдэг нь батлагдаж шуугиан тарьсан юм.

Угтаа тус киноны дараагийн ангийг төлөвлөсөн байсан боловч энэ шуугианаас болсон уу, үргэлжлэлийг Цасангоогүйгээр хийхээр болсон тухай эх сурвалж мэдээлжээ.

Шоу бизнесийн сонирхол татам “шар мэдээ”-ний энэ өдрийн дугаарт хайрын “романс”-ыг хэдэнтээ дугаарлан үүсгэж, “учиртайхан” явсан Холливудын алдартай эрэгтэй жүжигчдийн хувийн амьдралын сенсацитай мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

“Мотив” хамтлагийн хоёр дахь цомгийн нээлт ирэх сарын эхээр болно. “Цасан бороо ” цомогт 11 шинэ уран бүтээл багтаж байгаа ажээ. Залуус ирэх сараас өмнө гурван дуу клипжүүлэхээр тун завгүй ажиллаж байна.