Ангилал: Нийгэм

Хаана ч явсан олны анхаарлыг татаж чаддаг реалити шоуны од Ким Кардашиан эротик кинонд тоглох хүсэлтэй явдгаа “Stars” сэтгүүлд ярьжээ. Тэрээр “Бүгд л намайг секси бүсгүй гэдэг. Гэтэл би эротик кинонд тоглож үзээгүй л явна. Уг нь хоёр жилийн өмнө хоёр ч кино компаниас санал ирж байсан. Тэр үед би Крис Хампристай үерхэж байсан болохоор татгалзсан. Харин одоогийн найз залуу маань ийм кинонд тоглох болбол татгалзахгүй л гэж хэлсэн. Тэгэхээр би ойрын хугацаанд кинонд тоглоно. Би өөрийгөө Женнифер Лопесоос илүү гоё биетэй гэж боддог. Түүнээс ч илүү жүжиглэж чадна” хэмээн ярьсан байна.

Попын хаан Майкл Жексоны дурсгалыг хүндэтгэх, түүний дуу хөгжим, зураг, тоглолтуудын бичлэг гээд түүнтэй холбоотой бүхнийг шүтэн бишрэгчдэд нь хүргэдэг сайтуудад АНУ-ын шүүхээс хориг тавсан байна. Учир нь Ховард Манн хэмээх бизнесмен Майкл Жексоны дурсгалын зүйлс болон түүний нэрийг ашиглан худалдаа хийжээ. Түүнийг шүүхээс зохиогчийн эрхийг зөрчсөн, Жексоны өмчийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, шударга бус тэмцээн зохион байгуулсан гэж үзэн буруутгасан байна.

Холливудын алдарт хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жилийн турш хамтдаа амьдарсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Тэгвэл хосууд Францын үзэсгэлэнт байгаль цогцолсон Chateau Miraval тосгонд энэ долоо хоногт хуримаа хийхээр товложээ. Тэдний хуримын гэрч нь Брэдийн аав, ээж байх гэнэ. Олны анхаарлыг татсан тансаг хуримын эзэн, сүйт бүсгүй Анжелина 250.000 ам.долларын үнэ бүхий цагаан алттай алмаазан үнэт эдлэлээр гангарах гэнэ.

Олны танил, царайлаг залуутай болзох нэг талаар сайхан ч нөгөө талаар нэлээдгүй их аюул дагуулдаг бололтой юм.
Урд нь Selena Gomez, Kim Kardashian нарыг найз залуугийнх нь галзуу шүтэн бишрэгч охидууд сүрдүүлж байсан бол одоо “Juno” киноны од Ellen Page дараагийн сэтгэл санааны дайралтын хохирогч болоод байна.

Залуу жүжигчин Ellen Page 35 настай, “True Blood” киноны од Alexander Skarsgard-тай болздог болоод удаж байгаа билээ. Харин Alexander-ын нэгэн шүтэн бишрэгч жүжигчныг “Твиттер” хуудсаар сүрдүүлээд байгаа юм байна. Тухайн сүрдүүлгүүд дээр “Би Ellen Page-ийг хороох болно.

Дуучин Жастин Бибер кино урлагт хүч үзэхээр шийджээ. Тэрбээр өмнө нь “Гэмт хэргийн газрын шинжилгээ” адал явдалт кинонд туслах дүр бүтээж байсан юм. Дуучин залууг кино урлагаар хол явахгүй хэмээн шүүмжлэгчид хатуухан сануулж буй. Гэвч Жастин Бибер хүсэл мөрөөдлөө орхихгүй олон кинонд тоглох болно хэмээн “E” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Ted” киноны жүжигчин Марк Уолбэргтэй хамтран шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Америкийн дуучин Адам Ламберт анх амжилтын гараагаа 2008 онд “Америкийн шүтээн” шоунд оролцсоноор эхэлсэн бөгөөд түүнээс хойш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлээд буй билээ.

Тэрбээр поп, поп-рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд түүний “Whataya want from me” дуу нь хит болж байсан. Адам Ламберт өдгөө 30 настай, өөрийн гадаад дүр төрхөндөө ихэд анхаарал тавьдаг нэгэн юм.

Brandon Routh түүний эхнэр Courtney Ford нар хүүтэй боллоо. Суперманы дүрд тоглодог залуугийн эхнэр Courtney өнгөрсөн тав дахь өдөр анхны хүүхдээ төрүүллээ гэж People сэтгүүлд бичжээ. 32 настай жүжигчин Brandon “Бид нар түгшиж байлаа. Бид түүнээс хараа салгаж чадахгүй байгаа шүү. Өхөөрдмөөр жаахан” хэмээн онцолжээ.
Courtney 34 настай. Тэрээр “Эцэг, эхчүүд”, “Супермэн буцаж ирлээ” зэрэг кинонд тоглосон жүжигчин Brandon-тэй 2003 онд танилцаж, 2007 онд гэр бүл болжээ.

Холливудын алдарт жүжигчний хүү аавынхаа шийрийг хатаахаар кино урлагт хүчээ сорьж эхэллээ. Том Круз, Николь Кидман нар эхнэр, нөхөр байхдаа хар арьст хүүг өргөж авсан. Тэдний хүү Конног өдгөө 17 нас хүрч, “Red Dawn хэмээх адал явдалт кинонд дүр бүтээжээ. Энэхүү киноны найруулагч ” Конног үнэхээр хүмүүжилтэй, авьяастай. Тэрээр сайн найзын дүрд тоглосон. Энэ киног үзээд түүнийг хэр авьяастай, ирээдүйтэйг харах болно. Эцгийн шийрийг хатаах хүү” хэмээн үнэлжээ. Коннор 2008 онд Вилл Смиттэй “Seven Pounds” нд богинохон хэсэгт тоглож байсан удаатай.

Лондонгийн олимпийн наадмын хаалтын ёслолд “Spice girls” хамтлагийнхан дуулж үзэгч фенүүдээ баярлуулах болсныг бид урьд өмнө сайтдаа мэдээллэж байсан. Өчигдөр Лондонгийн цагаар 23.45, монголын цагаар өглөөний 06.45 цагт хаалтын ёслолоо хийх тоглолтонд “Spice girls” хамтлаг дуулж, ерээд оны хит уран бүтээлүүдээрээ дэлхийн олон сая үзэгчдийг баясгах гэнэ.

Энэ мэдээ Анистонтой холбоотой сүүлийн үеийн мэдээнүүдээс хамгийн сайхан мэдээ гэж түүний фенүүд хэлж байна. Энэ сарын эхээр гараад байсан Женнифер Анистон болон Жастин Терокс нар болзож эхэлжээ гэсэн дам яриа үнэний ортой байжээ. Зүгээр ч нэг болзоод зогсохгүй хосууд сүй тавьсан байна.
Одоо 43 настай жүжигчин бүсгүй кино зохиолч Терокстой ийнхүү амьдралаа холбож байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Анистон US Weekly сэтгүүлд “Бид бараг 18 сарын турш хосын харилцаатай байсан. Бид хамтдаа олон сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн.