ДНБ оны үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2012 оны эхний хагас жилд 25.2 хувиар өсч, 6185.7 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2429.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны эхний долоон сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар тус тус өсчээ.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ням гаригийн амралтын өдрөөр нийслэлд өрнөж буй зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд болон сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа.
Resident Evil франчайзын 5 дахь кино болон гарч байгаа найруулагч Paul W.S. Anderson-ны Resident Evil: Retribution киноны анхны бүрэн хэмжээний трайлер өнгөрсөн сард гарсан.
Харин дөнгөж өчигдөрхөн зарим нэг киноны зурагнаас цацагдаж эхэллээ. Энэ удаад Milla Jovovich-ын бүтээж буй Alice гүн нойрноос сэрэн Umbrella корпорацийн зүрхийг олон устгахаар зорих болно.Зураг дээр кинонд комик дүр орж ирсэн багааг харж болно. Resident Evil: Retribution кинонд Sienna Guillory, Oded Fehr, Boris Kodjoe, Johann Urb, Kevin Durand, Bingbing Li нар мөн тоглож байна. Кино ирэх 9-р сарын 14-нд нээлтээ хийх аж.
Дуучин Кэти Пэри кино од Роберт Патенсон нар бие биеэ мэддэг болоод удаж байна. Харин Робертын найз бүсгүй Кристен Стевард тоглосон киноныхоо найруулагч, гэр бүлтэй эр Рүпер Сандерстай нэр холбогдож шуугиан тарьсан билээ. Энэ явдал Робертод хүндээр тусч хэцүү байх үед нь Кэти түүнд хань болох болжээ. Кэти түүн рүү мессэж бичиж, үргэлж утсаар ярьдаг болсон. Тэр байнга Робертын тухай ярьж, түүнийг сайн хүн гэж боддогоо нуудгүй” хэмээн түүний дотны найз сэтгүүлчид хэлээд амжжээ. Харин тэд цаашид яах бол?
Холливуудын сайхан хосын тоог нэгээр нэмсэн реалити шоуны од Ким Кардашиан болон дуучин Кэни Вест нар үерхээд тун ч удалгүй хамтран амьдрах болсон билээ. Тэр бүү хэл сүүлийн саруудад Ким ээж болохыг хүсч байна гэсэн мэдээллүүд гадна дотны сайтуудад бичигдэх болсон. Харин тэдний сүүлийн үеийн сониноос Кэни хайрт бүсгүйдээ зориулан нэгэн дууг олны хүртээл болгожээ. Түүний дуулсан “Perfekt Bitch” дуу нь Кимд маш их таалагдаж байгаа гэнэ шүү. Энэхүү дуунд эмэгтэй хүний төгс бие галбирыг магтан дуулсан ажээ. Кэни шинэ дуугаа Нью Иоркын нэгэн клубт танилцуулахадаа “Би “Perfekt Bitch” хэмээх дууг Кимд зориулж бүтээлээ. Бүх Америкчууд түүнийг маш сайхан бие галбиртайд санал нэг байдаг байх. Би дуундаа үүнийг илүү тусгаж өгсөн” хэмээн хэлжээ.
Өдгөө 31 настай дуучин Кристина Агулерра хүүгээ гаргаснаас хойш маш тарган болсон билээ. Түүний ийнхүү таргалсанд шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл дундуур байсан ч тун удалгүй эн байдалд нь дасаж уянгалаг хойлонд нь бууж өгсөн.
Гэтэл дуучин бүсгүй шинээр худалдаанд гаргасан “Бионик” хэмээх цомгийнхоо нүүрэнд танигдахын аргагүй болсон байж. Учир нь Агулерра буцаад туранхай болсон байсан нь фенүүдийг нь баярлуулсан ч нэг л итгэмээргүй , дуучин бүсгүй биш мэт санагдуулсан байна.
Нэрт жүжигчин Антонио Бандерас гэргий Мелани Гриффит болон төрсөн охин Стеллагийнхаа хамтаар Испанийн Марбельед болсон ёслолын ажиллагаанд оролцжээ. Бандерас хар өнгийн смокингоор гоёсон бол 16 настай охин Стелла нь бяцхан охин биш харин үзэсгэлэнтэй бүсгүй болж буйгаа илтгэн энгэр нь задгай хар өнгийн даашинз өмссөн байжээ. Сэтгэл татам инээмсэглэдэг Стеллагийн зургийг барууны хэвлэлүүд нийтэлж, ээжийнхээ шийрийг хатаасан сайхан бүсгүй болон өсч, ирээдүйн нэгэн од гэж бичиж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд “Street art 2012” улам хөгжиж, мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид гудамж, ханан дээр 3D зураг зурах болсон билээ. Энэ нь сэтгэлгээний цар хүрээ, төсөөлөн бодох ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг сайжруулдаг болох нь тогтоогджээ.
Залуусын дуртай цав цагаан үдэшлэг долоо дахь жилдээ болох гэж байна. Энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдох “Silence white-2012” шоу энэ сарын 17-нд уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд болох юм. “Mongol Mix Project”-ын “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлэн, нэг үдшийг зугаатай өнгөрөөх нь ээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өчигдөр Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан “Тал хээрийн ариран” нэртэй тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолт нь УДБЭЧ, болон Үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдсан бөгөөд БНСУ-ын шилдэг 12 уран бүтээлч оролцсон. Тэд Намду Ариран, Усан цэргийн аялгуу, Шинэ мудим, Салхит шувуу, Монголын сайхан орон, зэрэг аялгууг манай үндэсний хөгжмөөр найрал хөгжимчидтэй хамтран тоглосон юм. Мөн өөрсдийн үндэсний хөгжим болох бөмбөр, цохивор хөгжмийн аялгууг ч сонирхуулсан. “Тал хээрийн ариран” тоглолтын удирдаачаар Вон Ил, удирдаач Буянбаатар нар ажиллалаа.
Залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газруудын нэг бол яах аргагүй кино театр билээ. Энэхүү чухал үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нь Өргөө, Тэнгис кино театрууд юм. Монголын хэмжээнд энэхүү хоёрхон кино театр олигополь байдлыг үүсгэн оршин тогтнодог. Иймээс Монголын анхны Facebook сонгууль энэ удаад залуусын чөлөөт бүс болох Өргөө, Тэнгис кино театруудыг “Аль театрт кино үзэх дуртай вэ?” санал асуулгын дор өрсөлдүүллээ
