Ангилал: Нийгэм

Юрий Латенко хэмээх 35 настай залуу хэдэн жилийн өмнөөс Алсуг мөрдөн мөшгиж байснаас гурван жилийн өмнө шоронд орсон ажээ. Юрий Латенко дуучин бүсгүйн эцэг болон нөхрийг заналхийлж, Алсу өөрийнх нь эхнэр байх ёстой гэж байсан юм. Залууг сэтгэцийн өвчтэй хэмээн оношилж, албадан эмчилгээнд явуулсан гэнэ. Гэхдээ хэд хоногийн өмнө Юрий эрх чөлөөтэй болсон юм байна.

“Бурхан болсон ээж нь өнгөрөхөөсөө өмнө Алсу тэр хоёрыг гэрлэхийг зөвшөөрсөн. Алсугаас ач хүүхэдтэй болно гэж хэлэхэд ээж нь баярласандаа уйлсан. Одоо намайг Алсутай гэр бүл болоход хэн ч саад хийх ёсгүй” хэмээн Юрий хэлж байгаа юм.

Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна. Анхны нээлттэй хэлэлцүүлэг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

-Эхний ээлжинд бид 2012 оны төсөв дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаад төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох эх орны хишиг болон төсвийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах зорилгоор Сангийн яамны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохтой холбоотойгоор салбарын сайдын төсвийн багцын өөрчлөлтийг төсөвт тусгах шаардлага зайлшгүй гарна. Тиймээс Сангийн яамны холбогдох хүмүүстэй төсөвт тодотгол хийх чиглэлээр анхаарч ажиллаж, бэлтгэл ажлаа хангах талаар ярилцсан.

АНУ-ын алдарт “Cosmopolitan” сэтгүүлийн экс ерөнхий эрхлэгч Хелен Гурлей Браун өчигдөр 90 насандаа таалал төгслөө гэж AFP мэдээллээ.

Тэрбээр олон улсад 64 салбартай тус сэтгүүлийг 1965-1997 онд удирдаж байсан аж. 2010 онд 60 орчим жил амьдарсан нөхөр Дэвид Браунаасаа хагацсан Хелен Гурлей Браун өчигдөр Нью-Йоркийн эмнэлэгт өөд болсон байна.

АНУ-ын NBC телевизээс зохион байгуулж эхэлсэн “Stars Earn Stripes” хэмээх шоуг буруу утга санаа илэрхийлж, нийгэмд муу үлгэр дууриал үзүүлнэ хэмээн Нью-Йоркт өчигдөр олон арван хүн эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ.

Реалити шоуны утга нь оролцогчид цэргийн бэлтгэл сургуулилалт, зэвсэг техниктэй харьцаж, шилдэг дайчид болон бэлтгэгдэх юм. Шоунд нэр алдартай хүмүүс оролцоно. Тухайлбал, Бүгд найрамдах намын экс гишүүн, Сара Палины нөхөр Тодд, жүжигчин Диан Кайн, боксчин Мохаммед Алигийн охин Лайла Али, олимпийн аварга, цаначин Пикабо Стрийт багтжээ. Харин шоуны хөтлөгчөөр АНУ-ын бэлтгэл генерал Уэсли Кларк ажиллах юм.

Хэрэв Лэди Гага өчигдөр амьтны эрхийг хамгаалагчидтай таарсан бол үнэтэй шуба руугаа будаг цацуулах нь гарцаагүй байжээ. Топ модель, хөрөнгө чинээтэй эмэгтэйчүүд булган шуба руугаа будаг цацуулж байсан олон тохиолдол байдаг.

Амьтныг хамгаалах сайн дурын нийгэмлэгийнхэн дуучин бүсгүйг өөрсөдтэй нь нэгдэхийг эртнээс урьж байсан ч Лэди Гага татгалзсан юм. Тэрбээр өнөөдөр София хотын “Армеетс” цэнгэлдэхэд “Born this way ball” тоглолтоо зохион байгуулах аж.

“Boy band” залуусийн хамтлаг “Мотив”-ынхон шинэ цомгоо хэвлэлтэд явуулжээ. Тэд өнгөрсөн дөрвөн сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийснээс хойш амралтын байдалтай байсан билээ. Тэгвэл саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд орж, гурван ч дуугаа дүрсжүүлээд байгаа юм байна.

Харин 11 дуутай шинэ цомгийнхоо баярыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ. Үүнд нь сүүлийн үед гаргасан шинэ уран бүтээлүүд багтсан аж. Шинэхэн цомгоо өлгийдөж авсны дараа Солонгос, АНУ-аар аялах тоглох нь.

Поп хөгжмийн ертөнцөд цангинасан дуу хоолойгоо үүрд хадааж чадсан дуучин Пинкийн шинэ цомог удахгүй фэнүүдэд нь хүрэх нь ээ. Тэрээр эрч хүчтэй, хит дуунуудаараа хөгжим сонирхогчдыг байлдан дагуулдаг дуучин бүсгүй маань ээж болоод хэсэгтээ амралт авсан. Тэгвэл одооноос түүний “хөгжмийн засварлага” дуусч, ажилдаа эргэн оржээ. Өдгөө 32 настай Пинк өөрийн шинэ цомгийнхоо танилцуулгыг “Youtube” цахим хуудсанд байршуулсан байна.

Ханхүү Уильямийн халзарч байгаад дуучин Жастин Бибер ихэд санаа зовсон гэнэ. Лондон 2012 олимпийн наадмын тухай биш, үзэж байсан Ханхүүгийн халзарч байгааг л тэрбээр ярьсан аж.

Жастин Бибер өөрөө үсэндээ ихэд анхаарал тавьдаг бөгөөд тусгай шампунь хэрэглэдэг юм байна. Нэгэн сэтгүүлчтэй ярилцах үедээ тэрбээр Ханхүү Уильямийн халзарч байгааг ярианыхаа гол сэдэв болголоо.

Бритни Спирс шиг бүх үсээ хусуулаагүй ч Майлигийн шинэ үсний засалт фенүүдийг нь хангалттай цочирдуулахаар зоримог өөрчлөлт болжээ.

Сүүлийн үед үсний засалтаа их өөрчлөх болсон тэрээр энэ удаагийнхаа тайралтанд маш сэтгэл хангалуун байгаа гэнэ.

“Өмнө нь хэзээ ч ийм өөрийнхөөрөө байгаа мэт санагдаж байсангүй” хэмээн тэрээр твиттер хуудсандаа бичжээ. Хажуугаар нь өнгөрсөн нэгэн дуучныг таниагүй бололтой, түүнийг Майли Сайрусаас илүү хөөрхөн юм байна гэж хүртэл хэлсэн гэнэ.