Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Cosmopolitan” сэтгүүлийг “босгосон” эрхэм өөд боллоо
Нийгэм

“Cosmopolitan” сэтгүүлийг “босгосон” эрхэм өөд боллоо

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
448e60f29a529ae5big8362857742012-08-14-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын алдарт “Cosmopolitan” сэтгүүлийн экс ерөнхий эрхлэгч Хелен Гурлей Браун өчигдөр 90 насандаа таалал төгслөө гэж AFP мэдээллээ.

Тэрбээр олон улсад 64 салбартай тус сэтгүүлийг 1965-1997 онд удирдаж байсан аж. 2010 онд 60 орчим жил амьдарсан нөхөр Дэвид Браунаасаа хагацсан Хелен Гурлей Браун өчигдөр Нью-Йоркийн эмнэлэгт өөд болсон байна.

Түүний 1962 онд гаргасан “Sex and the Single Girl” хэмээх ном тухайн үедээ шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдэж асар их амжилтыг авчирсан юм. Хелен Гурлей Брауныг 1965 онд “Cosmopolitan” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж эхлэхэд тус сэтгүүлийн нэр хүнд унаад байв. Тэрбээр эмэгтэйчүүдэд хандсан мэдээ мэдээлэл, сонирхолтой нийтлэл бэлтгэх чиг хандлагыг бий болгосноор олон жилийн түүхтэй сэтгүүлийг олон улсад нэр хүндтэй болгоход чухал алхам хийжээ.

Экс ерөнхий эрхлэгчийн удирдлага дор 1980 он гэхэд “Cosmopolitan” 300 орчим хуудастай хэвлэгдэж, дэлхийн 100 орчим улсад 35 хэлээр хэвлэгдэх болсон байна. Хелен Гурлей Браун “Эмэгтэйчүүдийг эрэгтэй хүн ойлгоход 100 жил ч хангалтгүй. Тиймээс л эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлийг эрчүүд унших дуртай байдаг” гэжээ.

Т.Арьяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.