Монголын хошин урлагийг нэгэн өнгө нь “Маск” продакшний яахын аргагүй мөн. Тэд одоогоос зургаан жилийн тэртээ “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлан, энэ өдөр “Макс” хэмээх цоо шинэ хошин урлагын хамтлагыг байгуулж байжээ. Тус хамтлагийн гишүүд өнөөдөр ямар нэгэн тоглолт, баярын арга хэмжээнд оролцохгүй. Харин хамт олноороо салхинд гарч амрахаар төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ.
Ангилал: Нийгэм
“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид энэ энэ сарын 20-нд “Дурлалын сүм” хэмээх шинэ киноны нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү кинонд хайр дурлалын түүхээр өрнөх сонирхолтой, адал явдал бүхий үйл явдал гарах аж. Кинонд продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон гэнэ.
Рок попын ертөнцөд этгээд хувцас, тод будалт, содон өнгийн үсээрээ ялгаран гарч ирсэн “Visual moon” хамтлагийнхан олны анхаарлыг татаж эхлээд буй. Японы Вижуал Кэе урсгалын төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэдний хүсэл мөрөөдөл, уран бүтээлийг дэмждэг хүмүүс олон байхад бас элдэв янзаар харааж зүхдэг нь ч цөөнгүй таардаг аж
Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта, мөн тус улсын Зүүн Ява мужийн нийслэл Сурабая хотод Монголын ардын урлагийн тоглолт энэ сарын 3-4-ний өдрүүдэд болжээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэсэн байна.
Урлагийн тоглолтыг Индонезийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс, Жакарта дахь гадаад орнуудын ДТГ-ын төлөөлөгчид, Индонезийн бизнесийн хүрээнийхэн зэрэг нийт 300 орчим хүн үзэж сонирхжээ.
Өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа үзэчдийг шуугиулж, ашиг орлогоороо дээгүүрт бичигдсэн “Өлсгөлөн тоглоом” кино дахин дэлгэцнээ мэндлэх гэнэ. Өөрөөр хэлбэл тус киноны найруулагч Гарри Рос хоёрдугаар ангийг бүтээхээр болсон байна.
Зэс монголчуудын амьдрал ахуйд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Он гарсаар эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээл дээр савалгаатай байгаа. Үүнд манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон зэс болон нүүрсний ханш унаж буй нь түгшүүртэй хэрэг болоод байна. Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч. Дараа нь Америк ордог. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларч, Америк араас нь дагавал зэсийн ханш 4-5 мянган ам.доллар хүртэл маш хурдан буух эрсдэлтэй. Энэ тохиолдолд манай улсын эдийн засагт ордог 800 орчим сая ам.долларын орлого буурна гэсэн үг.
Энэ сарын 25-нд АНУ-ын Бостоны консерваторид сурдаг хоёр оюутан, мөн тус улсад мэргэжил дээшлүүлж байгаа монгол оюутан хамтран тоглолт хийхээр болжээ. “Сонгодог хөгжмийн үдэш” нэртэй тоглолтод И.Штраус, А.Пиазолла нарын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжлэх юм. Төгөлдөр хуурч С.Номин, хийлч Т.Гэрэлтуяа, Э.Батмягмар нарын эл тоглолт Хөгжим бүжгийн коллежийн концертийн танхимд болно.
Попын хатан хаан дуучин Мадонна өчигдөр хойд хөршийн нийслэлд томоохон тоглолт зохион байгууллаа.
“Олимпийский” спортын ордонд ганц удаа болсон энэхүү тоглолтод бүжигчид нийлсэн 120 орчим хүн оролцсон аж.
Яруу найргийн “Шинэ үнэр” бүлгэмийн үүсгэн байгуулагч Раднаадоржийн Улам-Оргихын шинэ шүлгийн түүвэр нь уншигчдын хүртээл боллоо.
“Эр хүүрнэл” нэртэй түүний шинэхэн ном нь бодол эргэцүүлэл, чөлөөт эрэлхийллийн шүлгүүдийг багтаасан “Абсурд хүүрнэл”, хайр дурлалын сэдэвт шүлгүүдээс бүтсэн “Сентиментал хүүрнэл” хэмээх хоёр бүлэгтэй юм.
Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин, бүжигчин, зохиолч, загвар зохион бүтээгч. Буяны “Малавийн сэргэн мандалт” байгууллагыг үүсгэн байгуулагч. Олон арван шагналын эзэн, тэдгээрийн дотор “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн эзэн. 2006 онд дэлхийн хамгийн их цалинтай дуучны хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон, харин 2008 онд шоу-бизнесийн хамгийн их ашигтай ажилласан эмэгтэй төлөөлөгчийн хувиар Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн. Мөн тухайн онд Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн байна.
