“Royal academy”-ийн тэргүүн Н.Учрал гашуун ундаанаас хол байж, ажил амьдралаа өөд нь татахыг үеийн залуустаа ойлгуулах гэж ихэд хичээдэг нэгэн. Ам нээх бүртээ л амьдралын сургаал хайрлаж “Архи битгий амс” гэж айлдаж буй түүнийг хараад зарим найз нөхөд нь ихэд гайхдаг юм байх. Ямартаа л шинэ оны босгон дээр тохиосон төрсөн өдрийнхөө баярын ширээг сүүгээр дүүргэх дөхөж, найзуудаа дайлсан мань эрд дургүйцсэн хүн олон таарч. Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжин баярын үгээ хундагатай сүүгээр мялаасан захирал залуу өөрийнхөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэн, архи тамхины эсрэг байгаагаа илтгэсэн аж.
Ангилал: Нийгэм
Урлагийнхан дотроо европ дүр төрх, цагаан шаргал үсээрээ ялгардаг Ука аливаа зүйлд адтай нэгэн гэдгээ батлаж, загварын ертөнц рүү “улайрах” болжээ. Тодруулбал саяхан Малайд болсон “Олон улсын үнэт эдлэлийн шоу”-нд мисс Ц.Оюунгэрэл, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Г.Золцэцэг нартай оролцоод иржээ.
Монголын анхны Facebook сонгуулиар “Universe best song” тэмцээний шүүгч Б.Амархүү, Рагу Раман нарыг “хэн нь илүү шүүгч вэ?” асуултан доор өрсөлдүүлсэн юм. UBS телевизээр жил болгон зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээн дөрвөн жилийн нүүр үзэж байгаа билээ. Энэ жилийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээс дуучин Т.Ариунаа өөрийн ажил үүргийг дуучин Б.Амархүүд шилжүүлэн өгсөн.
Америкийн хөгжмийн ертөнцийн дуулгаваргүй охин, дуучин Рианна, рэппер Дрэйк нар “MTV” хөгжмийн наадамд тус бүр таван төрөлд нэр дэвшээд байна. Дуучин Рианна “We Found Love” болон Дрэйктэй хамтран дуулсан “Take Care” дууны клипээр “MTV” хөгжмийн наадмын оны шилдэг видео, шилдэг поп видео клип, шилдэг дууны видео төрөлд шилдгээр шалгарах магадлалтай байгаа гэнэ. Харин энэ удаагийн “MTV” хөгжмийн наадамд Рианнагийн хүчтэй өрсөлдөгч нь дөрвөн төрөлд нэр дэвшсэн цэнхэр үст бүсгүй Кэти Перри байх бололтой.
Дуучин Тэйлор Свифт жаргалтай байна. Тэрээр найз залуутай болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд болзоонд явжээ. Түүний найз залуу 18 настай Конор Кеннеди АНУ-ын улс төрч Роберт Ф.Кеннедийн том хүү аж. Өмнө нь Тэйлорыг Арнолд Шварцнеггерийн хүүтэй болзож байна гэж байсан ч түүний үеэлтэй болзож байгаа юм байна.
Өв залгамжлагч Парис Хилтон дотнын найз Нэйшт дуучин Энрике Иглесиастай сексдэхийг хүсдэг тухайгаа ярьж байжээ. “Дэйли мэйл” сонинд бичсэнээр Парис Хилтон түүнд нэлээд татагдаад байсан бөгөөд Мадридад байхад нь хэд хэдэн удаа ёслолын арга хэмжээний үеэр уулзаж байсан гэнэ. 2005 онд Лондонд болсон Роял Эрт Күүн хүлээн авалтын үеэр дуучин Энрике Иглесиас ганцаараа очиж ая дуугаа өргөсөн байна.
Түүний нас барсан өдөртэй холбогдуулан Вашингтоны “Смитсониан” музейд нэрт жүжигчинтэй холбоотой эд зүйлсийн үзэсгэлэн гарсан байна. Тухайлбал, Каннын 65 дахь удаагийн наадмын сурталчилгааны самбар дахь Мэрилин Монрогийн гэрэл зураг бий аж.
Холливудын оддын гурван сая орчим гэрэл зургийн хальс болон зурагт хуудсаас бүрдсэн гайхамшигт цуглуулгыг Нью-Йоркийн нэгэн дэлгүүрийн эзэн Ирвин Кло насан туршдаа цуглуулсан бөгөөд удахгүй дуудлага худалдаагаар зарах гэж байгаа аж. Энэхүү цуглуулгын тодорхой үнэ одоогоор мэдэгдэхгүй байна. Уг цуглуулгыг худалдаж авсан Лос-Анжелесийн компанийн төлөлөөгч “үүний төлөө долоон оронтой тоо төлсөн” гэж мэдэгджээ.
Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” захад үхрийн цул мах кг нь 7500, ястай нь 7000 төгрөг, адууны цул мах 6000, ястай нь 5000 төгрөг, хонины цул мах 5500, ястай нь 5000 төгрөг, ямааны цул мах 5000-5500 төгрөг, тэмээний цул мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ ийн огцом буурсан шалтгааныг махны ченжүүд ярихдаа “Наадмын өдрүүдэд махны үнэ л нэмэгдэх хандлагатай байсан.
