Энэ жилээс эхлэн “Оюутны үндэсний тэтгэлэг” болох 70 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Тэгвэл удахгүй эхлэх гэж буй хичээлийн шинэ жилээс урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгох гэнэ.
50 хувийн тэтгэлэг нь “эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнууд, шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд” олгогдоно.
