Ангилал: Нийгэм

Хустайн нуруунд тоглож яваа “Домог” хамтлагийнхны талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл ахлагч О.Бат-Орших тоглолтынхоо талаар мэдээлэл өгсөн байна. Үүнд, “Монголд ирж буй жуулчдын бараг 80-90 хувь нь Хустайн нуруунд ирж, байгалийн цогцолборт газрыг сонирходог болохоор бид үндэсний урлагаа суртачлах зорилгоор энд ирсэн. Тавдугаар сараас хойш өдөр бүр тоглож байгаа. Цаг агаар таатай жуулчид тасрахгүй байвал есдүгээр сар дуустал тоглохоор төлөвлөж байна. Хамтлагийнхаа урын сан дахь шилдэг бүтээлүүдийг хөтөлбөртөө багтаасан” гэжээ.

Ардын жжигчин А.Долгор гэртээ байхдаа ч хамгийн гоё байхыг хичээдэг болохоо нуудаггүй. Энэ ч утгаараа, тэрбээр тансаг хийцтэй гэрийн халат, бүр шаахайны цуглуулгатай болсон гэдэг. Тэр ч бүү хэл гоо сайхан харагдах, тайван орчныг бий болгоход сайхан инээмсэглэл хүртэл хэрэгтэй гэж зөвлөлөө.

Наснаасаа ч залуухан харагддаг эрхэм хатагтай нэг хэсэг “Нүүрний арьсаа татуулсан” гэх ярианд өртсөн ч ер тоогоогүй гэсэн.

Олон сайхан дуугаараа сонсогч түмний танил болсон дуучин Л.Болдбаатарын тухай цөөнгүй паянг найз нөхөд нь ярьдаг ажээ Тухайлбал, мань эр оюутан байхдаа нэгэн хөгтэй явдлын эзэн болжээ.

Гар утастай болоод удаагүй явсан Л.Болдбаатарын утсанд ямар ч дуудлага ирэхгүй хэд хоносон юм байх. Гэтэл дуучин залуу маань ийм сайхан эд өвөртөлж яваагаа бусдад мэдэгдэж, гайхуулмаар санагдсан нь лав.

Дөнгөж 19 настай гэхэд Селена Гомез Шоубизнест өөрийн гэсэн давтагдашгүй орон зайгаа бий болгож чаджээ. Телевиз болон дуу хөгжмийн од, загварын ертөнцийн бизнес хатагтай, бас Жастины зүрхний “нөгөө тал”-ын хувьд Бийберчүүдийн атаархлыг төрүүлдэг нэгэн. Угийн шийдэмгий зантай тэрээр одоо Холливудын шинэ IT Охин болохоор зориг шулуудаад байгаа аж.

“Эвийн түшигтэй анд” дуунаас өөр гавих зүйлгүй ч, нийтийн дууны тоглолтоос хасагдаж үзээгүй Г.Баттогтох дуучнаас гадна сийлбэрчин гэх цол гуншинтай эр. Үнэндээ түүний далны ясан сийлбэр монголд төдийгүй олон улсад ч алдартай, бас цөөнгүй тооны худалдан авагчтай болсон гэдэг юм билээ. Сонирхлынхоо дагуу далны ясан сийлбэр урлаж явсан тэрбээр өдгөө зөвхөн баячуудын цуглуулгад тохирсон бүтээл урладаг болсон гэх бөгөөд сүүлийн үед иймэрхүү зүйлд бараг анхаарахгүй байгаа гэсэн. Учир нь, хэдэн жилийн өмнөөс

«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрадын дууны тэмцээн 8-р сарын 10-12 өдрүүдэд БНТыва Улсад явагдана. Оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүн ба бусад гадаад улсын бүтээлч залуучууд энд цугларарах юм байна. Эдгээр нь Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэргийн дуучид аж. Тэмцээний хүрээнд орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулсан байна. Энэ оны тэмцээний Гран-при шагнал гурван мянган доллар бөгөөд бүх шагналтанд мөнгөн шагнал, өргөмжлөл, оролцогчдад бэлэг дурсгалын зүйл гардуулах гэнэ.

Өмнөд Солонгосын охидын алдартай “T-ara” хамтлагийнхан нэг гишүүнээ гадуурхдаг тухай мэдээлэл олон нийтэд цацагджээ. Харин энэ байдал нь хамтлагийн олон мянган шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй бололтой интернэтээр таагүй сэтгэгдлүүд ирж байгаа аж. Дээрх маргаан өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн ба хамтлагийн охид нэг гишүүн Хуаёныг Твиттерээр муулсан ажээ. Түүнчлэн хамтлагийн менежментийн багийнхан Солонгосын “Core Content Media”-д Хуаёнтай хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа тухай мэдээлжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж буй “Дэлхийн мисс-2012”-т эх орноо төлөөлөн оролцож буй Х.Баярмаагийн дуулиан намжихгүй нь.

Тэрбээр Топ моделийн шалгаруулалтад шилдэг 47-д багтсан ч, эцсийн шатанд үлдэж чадаагүй. Гэлээ ч “Авьяаслаг мисс” шалгаруулалтын финальд үлдээд байгаа.

Зүгээр ч нэг “ойлгомжгүй” биш бүр “хамгийн тэнэг” гэж тодотгон нийтэлсэн нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Сонсоод байх нь зарим нэг нь бүр “хэт” таалагдсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Харин танд…? Жич: Зарим бичлэгний чанарыг сайжруулж үзээрэй.

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийхээр болжээ. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон”