Ангилал: Нийгэм

Реппер Snoop Dogg Норвегид болох хандивын тоглолтод оролцох гэж яваад цагдаа нарт саатуулагдаж хоёр жил тус улс руу нэвтрэх эрхгүй болжээ. Учир нь найман грамм цэвэр хар кокаин биедээ авч явсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч нь “Хэдийгээр түүний буруу ч ийм ноцтой зүйл болно гэж төсөөлөөгүй” хэмээн мэдэгджээ. Тэрээр урьд нь хар тамхины хэргээс болж Техасын урьдчилан саатуулах газарт 3 сар хоригдож байсан удаатай.

38 настай порно од Женна Жеймсон өөрийн зохиосон “Хэрхэн порно од шиг сексдэх вэ?” хэмээх номоороо кино хийх эрхийг худалджээ. Мөн порно хатагтай киноныхоо гол дүрд Скарлет Иохансоныг тоглуулахыг хүсч байгаа гэнэ.

БНХАУ-ын Ордос хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд жүжигчин Өлзийхүү, найруулагч Хүсэлбаатар нарын охин Баярмаа Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа. Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдлээ.

Монголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах “Цаг хугацаа ба орон зай”, “Нүүдлийн урлан 2012” хөтөлбөр тун удахгүй эхлэх гэж байна. Уг хөтөлбөр ирэх наймдугаар сарын 17-23-нд Хөвсгөл аймагт, 24-30-нд Улаанбаатар хотод үргэлжлэх нь ээ.

Монголын сайхан оронд минь зун цаг тохиож буй учраас манай орныг зорих жуулчдийн тоо олширч тэдгээрт зориулсан ардын урлагийн тоглолтууд олонтоо болж байна. Үүний нэг нь үндсний хөгжмийн “Домог” хамтлагийнхан Хустайн нуруунд жуулчдад зориулан тоглолтоо толилуулах гэнэ. Тэд 2007 онд анхны “Домог” цомгоо өлгийдөн авсан бөгөөд тэр жилдээ “Миний зүрхний аялгуу”, 2009 онд “Биширтүгэй, Айтугай” хэмээх гурав дахь цомгоо фенүүддээ хүргэсэн юм.

Н.Жигжиддорж. Энэ нэр хэдийнэ хөгжимд дуртай үзэгчдийн танил болсон. Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддоржийг олны дунд Жийгээ хэмээн дууддаг. Залуу морин хуурч Н.Жигжиддорж анхны соло цомгоо гаргахаар болсон байна. Түүнийг үзэгчид “Playing Love”, “Би чамд хайртай” киноны хөгжмийг, сүүлд Astor Piazolla-гийн “Oblivion”-ийг гоцолсон гэдгээр нь илүү танина.

Оросын рок поп урлагт хүч түрин орж ирж буй залуу дуучин Катя Самбука гэгч бүсгүй тайзан дээр үнэхээр задгай байж чаддаг гэдгээрээ залуусын шүтээн болоод байгаа гэнэ. Тэрээр дуулахын зэрэгцээ фото модель, жүжигчний чиглэлээр ажилладаг гэнэ. Катя Самбукан 1991 онд Санкт-Петербургт төрсөн залуу дуучны тайзан дээрхи задгай зурагнуудыг хүргэж байна.

Монголын рок попын ертөнцийн өнгөт үрэл гэгддэг “Киви” хамтлаг тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийн гишүүд сүүлийн үед тус тусын уран бүтээлээ хийж байгаа. Одоогоор тэд тоглолтын товоо ярилцаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сар юм уу, өвөл хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тус хамтлаг саяхан шинэ цомгийн нээлтээ хийх гэж байсан ч хойшилж цомогтоо шинэ уран бүтээл нэмсний дараа нээлтээ хийхээр болжээ. Хамтлагийн ахлагч Ука “I’m in Love” хэмээх анхны бие даасан цомгийнхоо зарим дууны клипний ажилд орсон бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.

Рок попын тогоонд шуугиантайхан мэндэлж өөрсдийн орон зайг хэдийнээ олсон хамтлаг бол “Киви”. Энэ ертөнцийн “акул”-уудын нэг Ангирмаагийн “өнгөт үрэл”-үүд уран бүтээлдээ эргэн орох гэнэ. Хамтлагийн ахлагч Укагийн “I am in love” цомог “Киви хамтлаг тарна” гэсэн шуумыг араасаа дагуулж байсан. Гэтэл “Киви” хамтлаг тараагүй. Тэд тун удахгүй таван дуутай шинэхэн цомгийнхоо ажилд шамдаад байгаа юм байна. “Киви” хамтлагийн цомог мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн чанартай цомог болох гэнэ.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр мину” тоглолт өнгөрсөн зургадугаар сард болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилж байсан билээ.