Сүр дуулиантай болсон Лондон 2012 Олимпийн нээлтийн арга хэмжээнд алдарт “Битлз” хамтлагийн Пол Маккартни дуугаа өргөсөн билээ. Тэгвэл дэлхийн од энэ тоглолтонд оролцсоныхоо хөлсөнд 1 фунт буюу 2000 орчим төгрөг л авсан байна.
Түүнд зохион байгуулагчдын зүгээс хүссэн үнийг нь төлөх санал тавьсан ч Маккартни энэ бүхнийг хүслээрээ хийж байгаа учраас мөнгө авахыг огт хүсээгүй гэнэ.
