Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна
Нийгэм

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Урлаг Урлаг29/06/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5115558066846602020-06-29-18-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.

   “Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хотын Захирагчид танилцуулав. Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачлагатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа гэдгийг онцолж хэлж байлаа.

   Энэ үеэр 9,11 дүгээр хорооны оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд хамрагдаж, оршин сууж байсан газраа Үндэсний урлагийн их театр барих талбайд өгч байгаадаа баяртай байгаа. Эхнээсээ газар чөлөөлөлт хийгдсэн байршилд энэ орчимд барилгын ажил хийж байгаа компаниуд шөнө, оройн цагаар хогоо ил задгай хаяж байна. Энэ асуудалд анхаарч өгөөрэй. Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдэж өгвөл бид хурдан нүүх хүсэлтэй байна. Та бүхний хийхээр зорьж байгаа бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье. Бид дэмжиж, газраа чөлөөлж өгч байгаа шүү гэдгээ хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд илэрхийлэв.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үлдсэн айлуудтай яаралтай зөвшилцөлд хүрч газраа бүрэн чөлөөлж, чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо. Түүнчлэн Төр, засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.