Түүний нас барсан өдөртэй холбогдуулан Вашингтоны “Смитсониан” музейд нэрт жүжигчинтэй холбоотой эд зүйлсийн үзэсгэлэн гарсан байна. Тухайлбал, Каннын 65 дахь удаагийн наадмын сурталчилгааны самбар дахь Мэрилин Монрогийн гэрэл зураг бий аж.
Ангилал: Нийгэм
Холливудын оддын гурван сая орчим гэрэл зургийн хальс болон зурагт хуудсаас бүрдсэн гайхамшигт цуглуулгыг Нью-Йоркийн нэгэн дэлгүүрийн эзэн Ирвин Кло насан туршдаа цуглуулсан бөгөөд удахгүй дуудлага худалдаагаар зарах гэж байгаа аж. Энэхүү цуглуулгын тодорхой үнэ одоогоор мэдэгдэхгүй байна. Уг цуглуулгыг худалдаж авсан Лос-Анжелесийн компанийн төлөлөөгч “үүний төлөө долоон оронтой тоо төлсөн” гэж мэдэгджээ.
Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” захад үхрийн цул мах кг нь 7500, ястай нь 7000 төгрөг, адууны цул мах 6000, ястай нь 5000 төгрөг, хонины цул мах 5500, ястай нь 5000 төгрөг, ямааны цул мах 5000-5500 төгрөг, тэмээний цул мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ ийн огцом буурсан шалтгааныг махны ченжүүд ярихдаа “Наадмын өдрүүдэд махны үнэ л нэмэгдэх хандлагатай байсан.
Энэ жилээс эхлэн “Оюутны үндэсний тэтгэлэг” болох 70 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Тэгвэл удахгүй эхлэх гэж буй хичээлийн шинэ жилээс урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгох гэнэ.
50 хувийн тэтгэлэг нь “эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнууд, шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд” олгогдоно.
Хөдөөгийн баясгалан кино 1976 онд хийгдсэн байна. Харин дууг 1985 онд байгуулагдсан Германы Wind гэх хамтлаг зөвшөөрөлгүй авч дуулж байжээ.
Өнгөрөгч ням гаригт арлын Япон оронд дэлхийн хамгийн олон юүкүлэлэ хөгжимчин оролцсон ансамбль чуулсан байна. Японы нэгэн жижиг усан боомтод 2000 гаруй хөгжимчин юүкүлэлэг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр боллоо. Уг хөгжим нь Хавай арлынхны үндэсний хөгжим бөгөөд аз жаргалын ДУУ дуулахад илүү тохиромжтой гэдэг.
Бодибилдингийн домогт тамирчин, кино урлагийн од, улстөрч, бизнесмэн Арнольд Шварценеггерийн 65 насны ой өчигдөр тохиожээ. Австрийн 2000 хүн амтай Таль-Грац тосгонд төрсөн тэрбээр таван жилийн өмнө нутагтаа 60 насныхаа ойг тэмдэглэсэн гэдэг. Тухайн үед австричүүд түүнд зориулж амьдад нь хөшөө босгох санал дэвшүүлж байжээ. Харин А.Шварцнеггер уг саналаас татгалзсан бөгөөд төрсөн нутагт нь байгуулсан хувийн музей байхад л хангалттай гэжээ.
Дэлхийг тойрон аялан тоглож буй Мадонна санаанд багтамгүйгээр “сахилгагүйтэж”, байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллээр шуугиж байна. Тэрбээр Парисын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тайзан дээр эрээ цээргүй аашилж, яг л биеэ үнэлэгч шиг байсан нь францчуудад таалагдаагүй учраас олон үзэгч тасалбараа буцааж, мөнгөө авахыг хүсчээ.
Бен Аффлек бол Холливудын хамгийн царайлаг залуусын нэг. Тэрбээр спортын улаан фэн. Тэр дундаа бейсболын “Бостон Ред Сокс” багийн тоглолтыг алгасаж байгаагүй аж. Тиймдээ ч дурлалт бүсгүйчүүдтэйгээ бейсболын тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнд болздог зуршилтай. Гэхдээ хамгийн онцгой бүсгүйгээ дагуулж ирдэг бололтой. Арван жилийн өмнө дэлхийн хамгийн сайхан, романтик хос гэгдэж байсан “Бенифер” хамтдаа бейсболын тоглолт үздэг байв. Энэхүү онцгой романтик орчиндоо гурван хүүхдийн эх жүжигчин Женнифер Гарнерыг мөн дагуулж очиж байжээ.
