Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЭНДЧИЛГЭЭ
Нийгэм

МЭНДЧИЛГЭЭ

Урлаг Урлаг06/03/2020Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15155138116970752020-03-06-12-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, идэвхтэн бичигчид, уншигч, үзэгч, сонсогч Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 107 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлье.

   Одоогоос 107 жилийн өмнө, Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин анх удаа хэвлэгдэн гарч, 220 жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн монголчуудын амьдралын толь нь болж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтрахад гол нөлөө үзүүлжээ.

   Тиймээс “Шинэ толь хэмээх бичиг” сонин нь Монголын хэвлэл мэдээллийн салбар, үндэсний сэтгүүл зүйн үндэс суурь нь болсон гэж эрдэмтэд, судлаачид үздэг. Сэтгүүлчид бид энэ өдрийг тэмдэглэсээр олон оныг үдлээ.

   Үндэсний сэтгүүл зүйн түүх бол монголчууд бидний 107 жилийн амьдралын түүх юм. Монголчуудынхаа төдийгүй, дэлхий дахинд болсон томоохон үйл явдлыг баринтаглан үлдээж, мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийн төлөө хөдөлмөр бүтээл, идэвх зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан үе үеийн сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье. Өнгөрсөн он жилүүдэд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернэт дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсэж хөгжин, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

   Бидэнд ололт амжилт хийсэн зүйл их бий. Гэхдээ хийж бүтээх, засаж залруулах зүйл үүнээс их байна. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуурамч мэдээллээс иргэдээ хамгаалах, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх хариуцлагатай цаг үе тулгараад байна. Тиймээс сэтгүүлч бүр бичиж байгаа мэдээ, мэдээллээ дахин нягталж, өөрийн ажил мэргэжилдээ хариуцлагатай хандахын зэрэгцээ салбарынхаа хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн төлөө сэтгэл гарган тэмцдэг, үгээ, үйл хэргээ зориулдаг байгаасай хэмээн хүсч байна.

Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.