Ангилал: Нийгэм

Ардын уран зохиолч Б.Лхагсүрэн гуайн бие тааруу байгаа билээ. Тэрээр Солонгос улсад 7 цагийн турш хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон юм. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Лхагсүрэн гуайд хүндэтгэл үзүүлж, Солонгосын эмнэлэгт эргэхээр очсон байна.

“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Харин “Dreamworks Pictures”-ийн триллер төрлийн бүтээл “The Post” кино 18.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. “The Washington Post”, “The New York Times” сонины сэтгүүлчдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кино ирэх гуравдугаар сард болох “Оскар”-ын наадмаас шагнал хүртэж магадгүй байгаа аж.

Энэ сарын 30-нд Францын Везуль хотод 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадамд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон.Тус наадам манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн онцлон урьжээ.

Холливудын жүжигчин Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. 2005 онд болсон хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлжээ.

“Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос анх 1989 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулж байжээ. Анхны шалгаруулалтад мисс Н.Биндэрьяа түрүүлснээс хойш Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Б.Сүрэнжаргал, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Г.Гантуяа нарын сайхан бүсгүйчүүд энэ уралдааны ялагч болж, Монголын мисс хэмээн өргөмжлөгдөж байв.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.

Монголын үндэсний циркийн жүжигчид Унгар улсын Будапешт хотноо энэ сарын 14-нд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдсөн байна. Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг мөнгөн цом, зургаан алтан цом, хоёр гран при цомыг эх орондоо авчраад байгаа аж.

Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” шинэ бүтээлийн концертыг үзэгч сонсогчдодоо хүргэдэг билээ. Энэ жил орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчид болох ТХШ, АЖ Н.Жанцанноров, СТА Ш.Өлзийбаяр, СТА Ц.Эрдэнэбат болон УГЗ Р.Ганбат агсны шинэ бүтээлүүдийг 1-р сарын 12-ны 19.00 цагт буюу өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.

Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд 2017” наадам өчигдөр болж, найрагчид шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх зорилготойгоор яруу найрагч, зохиолчдын дунд шагналын сан өндөртэй шинэ наадам зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг “Сод Монгол групп” ХХК-аас ивээн тэтгэн зохион байгуулах бөгөөд нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатарт болох аж.

Одоогоос 50 жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.