Ангилал: Нийгэм

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Энэ жил Бүргэдийн баярыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нийслэлийн орчим зохион байгуулахаар болжээ.

Зайсан хилл цогцолборын Prime Cineplex кино театр нь олон улсад нэр хүндтэй, Азид томоохонд тооцогддог, сүлжээ кино театрын Монгол дахь албан ёсны анхны салбар юм. Энэхүү кино театр нь 4DX, 3D, Dolby Atmos системээр тоноглогдсон, 600 суудал бүхий 6 танхимтай. Танхим бүр суудлын тоо, тоноглол, үзүүлж буй үйлчилгээгээр ялгагдах онцлогтой.

“Кино урлагт Москва хотын дүрийг бүтээхийн төлөө” нэртэй кино наадмын бүртгэл энэ сарын 22-нд эхэллээ хэмээн Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Кино наадамд түрүүлсэн бүтээлд Москва хотын Захирагчийн нэрэмжит шагналыг өгөх юм.

Уртын дуучин, дуурийн дуучин мэргэжилтэй эгч дүү гэдгээрээ олон танигдсан олон сайхан хуучний дуунуудыг амилуулан дуулж яваа бүсгүйчүүд болох МУСТА Б. Наранцогт , Б.Отгончимэг нар юм. Өнгөрсөн онд анхны хамтарсан бие даасан “Сүүн залбирал” тоглолтоо хийж байсан бол хоёр хоногийн өмнө “Сүүн залбирал” нэртэй шинэхэн цомгоо худалдаанд гаргалаа.

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын соёл, урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачлагыг дэмжиж, санхүүжүүлэх зорилгоор соёл, урлагийн төслийн санаачлагыг хүлээн авч байна.

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.

Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Хонг Конг- Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д Монгол кино төсөл анх удаа шалгарчээ. Тус форумд шалгарсан 25 төслийг албан ёсоор зарлахад Монголын найруулагч О.Баасанжаргал, продюсер Б.Өсөхбаяр нарын хамтран бүтээсэн “Үйлийн үрийн цоорхой” төсөл Монгол улсаас анх удаагаа шалгарсан байна. Уг шалгаруулалтад дэлхийн 13 орны 360 гаруй төсөл өрсөлдсөнөөс Монгол, Камбож, ОХУ-ын уран бүтээлчдийн төсөл анх удаа шалгарчээ. Ингэснээр Монголын кино уран бүтээлчид олон улсын хэмжээнд өрсөлдөн, кино төсөлд хөрөнгө оруулалт босгох, нэр хүнд бүхий продакшин компаниудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа ажээ.

“LIVE CLUB”-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.