УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Ангилал: Нийгэм
Монголчуудын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Үндэсний хувцасны “Уран гоёл” урлан захиалга авч байна. “Уран гоёл” урлан нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй Монгол үндэсний хувцсыг орчин үеийн шилдэг дизайнеруудын ухаан, үйлчин бүсгүйчүүдийн нарийн ур шингээж, хүний биед эвтэйхэн, тансаг зэрэглэлийн материал сонгон урладгаараа онцлогтой.
Ри гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандалын уурхайд сурвалжлах ажлаар очсон үед энэ явдал болжээ.
Өвгөн буцах гэж буйг мэдсэн буудлын үйлчлэгч: -Та мөнгөө өгөөрэй.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал болж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо. С.Пүрэв нь 1941 оны 12 сарын 16- нд Говь – Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.
Өнөө жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслол урьд өмнөх наадмуудаас огт өөр байлаа. Алтлаг, мөнгөлөг, гялалзсан, саатай, хурц тод гээд нүд гялбам солонгорсон гоёл тэнд огт байсангүй.
Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2017” наадам өчигдөр /2018.01.09/ Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болж өнгөрлөө. Тус наадамд нийт 100 гаруй уран бүтээлчид зохиол, бүтээлээрээ оролцож, шилдэг найман төрөлд шилдгүүдээр тодруулсан байна
МСНЭ-ийн ээлжит XVII их хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 08-ны Пүрэв гарагт хуралдуулахаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаас товлосон болохыг үүгээр зарлан мэдэгдэж байна. МСНЭ-ийн гишүүд, гишүүн байгууллагууд 2018.01.20-ны дотор татварын болон бусад тооцоогоо барагдуулна уу!
МУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна. Амьдралын хууль гэгддэг ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, “Бумеранг” нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ.
Дэлхийн сая сая үзэгчдийн адилаар монголчуудыг ч мөн цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” чадсан “Авьяаслаг монголчууд” шоуны шинэ цувралын бүртгэл эхэллээ. “Монгол” телевизийн хамт олон нэг жил завсарласны дараа дахин “Авьяаслаг монголчууд” шоуг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Шоуны бүртгэл өнөөдрөөс /2018.01.08/ эхэлсэн бөгөөд төрөл, жанрт баригдалгүй авьяас чадвараа сорих хүсэлтэй хүмүүс ямар нэг шалгуур, цензурт баригдалгүй бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэл “Монгол” телевизийн төв байранд үргэлжилж байгаа аж.
