Ангилал: Нийгэм

Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.

Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.

Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ 19 дэх жилдээ саяхан /2017.10.14/ зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-тэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

Мэрилин Монрогийн 1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ алхам нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтээгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх байсан тул Монрог авч явах дургүй байсантай энэ бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Мэрилин Монро онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Үе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Энэ талаар тус киноны уран бүтээлчид Монголын театрын музейд мэдээлэл хийсэн юм.