Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ
Уртын дуу

Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ

Урлаг Урлаг20/09/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21765416_1324578211004778_5897488460166036081_o3806048602017-09-20-19-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав.

   Тэрбээр 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөөд, 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллажээ. Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхныхаа 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьсан нэгэн. Тэрхүү танхимаас одоогийн Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баадайжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян гэх мэт алдар цуутай уран бүтээлчид төрөн гарсан байна. Түүний 90 насны ойн арга хэмжээн хүрээнд “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Дамжуулах үг” баримтат киноны нээлт, “Г.Хайдав 90” фото зургийн үзэсгэлэн, номын баяр, “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэнэ. Тэрбээр мэргэжлийн дуучин мэргэжлийг эзэмшсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон сонгодог дуурийн 30 гаруй дүрийг бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй болоод байгаа ажээ. 

   “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэнэ. Уг хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ ажиллаж байгаа бөгөөд тэрбээр тоглолтын талаар ярихдаа “Г.Хайдав багшийг дуурийн театргүйгээр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг Г.Хайдав багшгүйгээр төсөөлөхөд бэрх. Тухайн үед 1948 онд төр засгийн бодлого, шийдвэрээр дуурийн дуулаачийн мэргэжлийг эзэмшихээр ЗХУ-д суралцсан анхны төгсөгч. Түүнийг эх орондоо ирэхэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт байгуулагдаж, театрын балетын жүжигчин, оркестрын хөгжимчин зэрэг бүх мэргэжилтнийг бэлтгэсэн байсан. Тэр дунд дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн Г.Хайдав ба түүний нөхөд бий. Улсын дуурь, бүжгийн театр анх нээлтээ хийж 1963 онд П.И.Чайкавскийн “Евгений Ониген” дуурийг тавьж, анх удаа Ленскийн дүрд  тоглож байсан түүхтэй. Ийн өөрийнх нь тээж ирсэн боловсрол, хувь хүний соёл нь түмэн олонд “Орос Хайдав” гэж нэрлэгдсэн. Энэ нэр багшийн хөдөлмөрийнх нь бүтээмжийг нэрлэсэн нэр гэж боддог. Мөн тухайн цаг үеийн монголын алдартай дуурийн нэг “Шивээ хиагт” дуурийн Онолтын дүрийг үзсэн хүний нүднээс нулимс гартал бүтээсэн хүн юм” гэдгийг онцлон хэлж байв.

   Хүндэтгэлийн тоглолтод монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлэх гэнэ. Мөн Г.Хайдав багш өөрийн хамгийн залуу шавьтайгаа хамтарч дуулах бөгөөд дуурийн урлагт гялалзаж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал зэрэг залуу уран  бүтээлчид оролцох нь ээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.