Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Хаан заяа” роман мэндэллээ
Утга зохиол

“Хаан заяа” роман мэндэллээ

Урлаг Урлаг15/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан гадас” одонт, зохиолч С.Батжаргалын “Хаан заяа” түүхэн романы нээлт өнгөрсөн бямба гараг /2026.09.12/-т боллоо.

Түүхийн гүнээс үндэсний ой санамж, төрт ёсны уламжлал, их хаадын түүхийг уран зохиолын хэлээр нээн өгүүлдэг зохиолч С.Батжаргалын хувьд энэхүү бүтээл нь 11 дэх уран бүтээл болж байгаа бөгөөд түүний туурвиж буй “Их хаадын удам” цувралын зургаа дахь роман юм.

“Хаан заяа” роман нь Монголын түүхийн ээдрээт цаг үе, их хаадын удам залгамжлал, хүний хувь заяа хийгээд төр улсын хувь тавилан хэрхэн огтлолцож ирснийг уран сайхны өргөн цар хүрээнд өгүүлэх бүтээл болжээ.

Номын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Б.Дүгэрмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шүүдэрцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Цэгмид, Д.Хүү, Г.Баатарнум, Гавьяат зоотехникч А.Далхжав, “Болор цом”-ын эзэн М.Амархүү, Г.Лхагваа, Нацагдоржийн шагналт зохиолч Н.Мандал, Ж.Оюунцэцэг зэрэг утга зохиол, урлаг, соёлын салбарын нэр хүндтэй төлөөлөл хүрэлцэн ирж, зохиолч, шинэ бүтээлийн мэндэлсэн баярт мөчийг хуваалцлаа.

Номын нээлтийн үеэр зочид, уран бүтээлчид зохиолчийн олон жилийн туурвилын замнал, түүхэн сэдвийг уран зохиолоор дамжуулан хойч үед хүргэхийн үнэ цэн, “Их хаадын удам” цувралын онцлог, “Хаан заяа” романы уран сайхны ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.

Түүх бол өнгөрсөн цагийн дурсамж төдий бус, өнөөдрийн биднийг бүтээж, маргаашийн замыг заах их сургамж билээ. Харин тэрхүү түүхийг уран зохиолын хэлээр дахин амилуулж, уншигчдын сэтгэлд хүргэн өгүүлэх нь зохиолчийн эрхэм үүрэг.

“Хаан заяа” роман чухамхүү энэ үнэ цэнийг өөртөө шингээн, Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг уншигчдад дэлгэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.