Ангилал: Нийгэм

“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас санаачлан зохион байгуулдаг “Хамтдаа инээмсэглэе” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Урлагийн их наадам энэ жил гурав дахь жилдээ тавдугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдөр БЗД-ийн “Соёлын төв” жанжин клубт болох гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аян нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд, багачууд хамрагдсан байна. Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна.

Авъяас чадвараараа хэдийн олны танил болсон кино найруулагч Б.Чингүүний нэгэн шинэхэн уран бүтээл болох “Хайр” уран сайхны кино дэлгэцнээ амиллаа. Киноны нээлт өнөөдөр Imax-Өргөө кино театрт болсон юм. Нээлтэнд кинонд бүтээлцсэн уран бүтээлчид болон Монголын кино урлагийн нэртэй төлөөлөгчид оролцлоо. Энэхүү кино нь анх удаа гар утасны камераар хийсэн гэдгээрээ тун онцлогтой юм. Киноны гол дүрүүдэд Т.Цолмон, Ц.Мичидмаа, Ч.Сэлэнгэ нар тогложээ.

Хүн ер нь их давруун амьтан шүү дээ. Гэхдээ л яадгийн давармаар санагдаад байгаа биз. Хажуу хашааны цаадах хашааны айлд очиж утсаар ярьдаг, хар цагаан зурагттай айлд цуглаж суугаад кино үздэг байснаа бодоход технологийн дэвшилд “орооцолдож үхэх” гэж байж л даварсаар, давармаар санагдсаар л.

Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид бахдалтай мишээж харагдлаа.

“Яг түүн шиг” шоуны өчигдрийн дугаарт С.Гантогоо “яг түүн шиг” байж, анхны ялалтаа авлаа. Тэрээр ялалтынхаа талаар сэтгэгдлээ ийн хуваалцжээ. ” Үзэгчидийн суудалд ээж минь байсан болохоор би хүчтэй байсан юм шүү манайхаан.

Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Соёл урлагийн их сургуулийн /СУИС/ Дүрслэх, дизайн урлагийн сургуулиас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөг нь СУИС-ийн элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн /2017.04.29/ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үеийг үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “ХИЙМОРЬ” цомог мэндэллээ. Тус цомог Эр хүн, Ясан хяртай эмээл, Монгол хүмүүн гэх мэт таван дуунаас бүрдсэн бөгөөд аяыг Хурд хамтлагийн гитарчин МУГЖ Д. Отгонбаяр зохиож, ая зохиогч Л.Тайванбат морин хуурч МУАЖ Ч.Батсайхан, хөгжмийн найруулгыг МУСТА Г.Буян-Өлзий бөмбөрчин М.Одхүү, СГЗ Г.Чулуунбат, Ирмүүн агентлагийн зурагчин Бачка нар ажиллажээ.

Швейцарийн нийслэл Цюрих хотноо жил бүр болдог Хаврын баяр эхэлжээ. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхэлсэн Хаврын баяр /Spring festival/ хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд өнөөдөр дуусах юм. Хаврын баяр нь 600 гаруй жилийн түүхтэй Швейцарь Улсын хамгийн том баяруудын нэг бөгөөд өвөл дуусч урин дулаан цаг ирснийг тэмдэглэдэг аж. Энэ үеэр хүмүүс үндэснийхээ хувцсыг өмсч, баярын парад алхдаг байна.