Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гэрэл зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 14-н хүртэл хүлээн авна
Нийгэм

Гэрэл зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 14-н хүртэл хүлээн авна

Урлаг Урлаг10/05/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ulaanbaatar9898545882017-05-10-15-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

   Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг [email protected] цахим хаягаар авах юм байна.

   Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.