Ангилал: Нийгэм

Германд 12 настай жаал Баварид байдаг эмээ, өвөөгөө маш их санасан тул аавынхаа машиныг зөвшөөрөлгүй авч замд гарчээ. Зүгээр ч нэг давхисангүй 13 настай найзаа хань татаад огцом эргэлт энэ тэрийн улмаас асар олон осол гардаг Германы хамгийн аюултай хурдны замаар 200 км замыг амжилттай туулан эмээ, өвөөгийндөө эсэн мэнд хүрсэн байна.Хүү нь бас машин нь алга болсонд айсан ээж, аав нь цагдаад яаралтай мэдэгдсэн ч цагдаа нар хэргийн эзнийг барьж чадаагүй байна. Учир нь, жаал хүү хурдны замаар давхиж явахдаа нэг ч зөрчил, осол гаргаагүй, олны анхаарлыг татах буруу зүйл ер гаргаагүй тул бусад жолооч бүү хэл, цагдаа нарын анхаарлыг татаагүй байна.

Нуруу нугас үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд манай улсын иргэд маш ихээр өвчлөх болсон. Энэ нь хөдөлгөөний дутагдал, суугаа ажил зэрэг олон шалтгаанаар бий болж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Ингэж өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэх нь зардал мөнгөний маш их асуудал гарч байгаа бөгөөд цалин орлого муу амьдралын боломж тааруугаас болж, өвчнөө улам даамжруулан хүндрүүлэх тохиолдол цөөнгүй байна. Манай улсад дээрх өвчнийг хүндэрсэн тохиолдолд эмчлэх боломжгүй гадагшаа явах шаардлагатай гэсэн хариуг маш олон хүмүүс авдаг. Энэ нь зардал мөнгөний хувьд багагүй байдаг бөгөөд үүний улмаас эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналж буй хүмүүс их болсон байна.

Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.

Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотод боллоо. Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал хүртэж байсан билээ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны буюу өнөөдөр 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Канадын дуучин Жастин Биберийн “PurposeTourManchester” тоглолт бүтэл муутай болсон гэнэ. Тоглолтынхоо үеэр хүрэлцэн ирсэн үзэгчдэд хандан лекц маягийн зүйл ярих гэтэл талбай дүүрэн түүнийг эсэргүүцэж хашгирчээ. Харин энэ үйлдэлд дуучин залуу тун сонин хариу үйлдэл үзүүлж барьж байсан микрофоноо хаяад тайзнаас буугаад явчихжээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр “ДУУГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООЦГООЁ” уриан дор “СҮҮДЭР ШИЙ” жүжгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг танхимд зохион байгууллаа.

Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.

NBA-н од асан Скотти Пиппен эхнэр Ларсагаас салах өргөдлөө энэ сарын 18-ны өдөр Флорида мужийн шүүхэд өгчээ.

Скотти 51 настай, Ларса 42 настай бөгөөд 1997 онд гэрлэсэн юм. Тэд Софиа, Жастин, Престон, Скотти нарын дөрвөн хөөрхөн хүүхэдтэй. Харин сагсан бөмбөгийн од өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй аж.