“Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний салхийг хагалахаар Монголд хүрэлцэн ирээд буй АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд манай улсын жазз хөгжмийн хөгжлийг тольдох, монголчуудад уран бүтээлээ толилуулах зорилготой байгаагаа танилцуулсан юм. Алдарт дуучны тоглолт энэ сарын 21 буюу ирэх баасан гарагт УДБЭТ-т болох бөгөөд урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцох аж.
Ангилал: Нийгэм
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Москва хотын “Лотте плаза”-дМонгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 2016.10.10-ныөдөр зохион байгуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Б.Дэргэрмаа нээж, үг хэлсэн юм.
Залуу үеийн боловсролыг дэмжих зорилгоор улс төр, нийгэм, урлаг спортын салбарт түүчээлж яваа амьдаа нар үзэгч олондоо өөрсдийн авъяас билгийг толилуулж улс орныхоо хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулан хэлэлцэх өдөр буюу амьдаа нарын баяр болох гэж байна.
ОХУ-ын Москва мужийн Красногорын районд оршин суугч, оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн топ-менежер нэгний Samsung Galaxy гар утас дэлбэрсний улмаас гурван давхар орон сууц нь бүрэн шатаж, өөрөө түлэгдэж гэмтсэн байна.
Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн гэх таагүй мэдээлэл нэг хэсэгтээ гарсан. Тиймээс Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсний үр дүнд нуурын ус эргэн сэргэж эхэлснээр зогсохгүй нууранд 16 төрлийн шувуудаас гадна 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Бельгийн түүхэнд хамгийн том сугалааны хонжворын эзэн болсон Брюссель хотын нэгэн цэвэрлэгч эр шинэ долоо хоногийн эхний өдөр ажилдаа гараагүй байна. Сугалааны албан ёсны сайт дээр мэдээлснээр бол түүний хожлын хэмжээ 168 сая евро болсон гэнэ. Энэ хожил Бельгид аз нь шовойсон 12 дахь шагнал болсон бөгөөд өмнө нь тус улсын нэгэн иргэн 100 сая еврогийн хожил авч байсан түүхтэй.
Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
1990-ээд онд залуусыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байсан загвар өмсөгч бүсгүйн өнөөгийн зургууд интернет хэрэглэгчдийн цочролд оруулаад байна. Түүний нэрийг Кейт Фишер гэдэг бөгөөд залуухан тачаангуй бүсгүй байхдаа алдарт дуучин Мэрайн Кэри-ийн сүйт залуу, тэрбумтан Жеймс Пакертэй хүртэл болзож байжээ. Гэвч тэрээр Еврей үндэстэн байсан бөгөөд үүнийгээ нуухын тулд 10 жилийн өмнөөс өнөөг хүртэл нуугдсан байдлаар амьдарчээ.
Өнөө цагт монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой, ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол Малчин түмний дууч, МУСТА Ч.Алтантүлхүүр.
Сошиал орон зай гэдэг хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх цахим индэр болж байдаг. Улмаар нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо ч улам олширч, юу дуртайгаа ямар нэг шүүлтүүргүйгээр постолж, эсвэл хэн нэгэн хүний нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох явдал газар авсан билээ.
