Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хорих лагераас салсан хос 60 жил нэгнээ хайжээ
Нийгэм

Хорих лагераас салсан хос 60 жил нэгнээ хайжээ

Урлаг Урлаг01/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-2_700254826442016-11-01-11-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Украин бүсгүй Мокрина Юрзук (Мария), Итали залуу Луйжи Педутто хоёр 1943 онд Германы бөөнөөр хорих лагерьт анх таарчээ. Анх учирахдаа “Ямар хөөрхөн юм бэ, түүнийг хамгаалах хэрэгтэй. Ямар туранхай юм бэ, түүнийг хооллох хэрэгтэй” гэсэн бодол хоёуланд нь төрж. Нэг нь итали хэл мэдэхгүй, нөгөө нь орос хэл мэдэхгүй ч хос хоёр ойлголцоод нэг нь нөгөөдөө хайраа бэлэглэх болжээ.

1945 оны ялалт ирсэн ч ялалтыг залгуулаад төмөр хөшгөөр таслагдсан хоёр ертөнцөд дэлхий хуваагдав. Бүсгүй нь лагераас бараг чирэгдээд Орос руу явжээ. Луйджи нь гартаа хаяг бичсэн цаас, салахын өмнөх шөнө бүсгүйгээ унтаж байхад нууцаар хайчилж авсан туг үс барьжээ.

Он жилүүд урсан өнгөрөв. Луйджи Мокринаг эрэхээ зогсоосонгүй. Олон жил өнгөрсөн ч анхны хайр мөхсөнгүй.

Бүсгүй ч хайрт нь түүнийг эрсээр байгаа гэдэгт эргэлзэлгүй итгэсээр байж. Олон жилийн дараа Луйджи Оросын хэвлэл мэдээлэлд ханджээ. Марияг олж өгөөч гэж хүссэн нь уулзахын учиг болжээ.

Мокрина Андреевнагийн хаалгыг сэтгүүлчид тогшиход тэр огт гайхаагүй байна. “Таныг хэн эрж байгаа вэ?” гэсэн асуултад “Луйжи Педутто. Италиас” гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Өдий насны хүн хайрт нь түүнийг 60 жилийн турш эрсээр байгаа гэдэгт нэг секунд ч эргэлзээгүй байсанд, нэрийг нь мартаагүй байсанд нэвтрүүлгийн багийн залуус гайхсанаа нуугаагүй байна.

Тэр олон жилийн дараах хайртай хоёрын анхны уулзалтыг харсан хүн нулимс урсгахгүй байж чадаагүй байна.

Итали эр өвдөг сөхөрч суугаад энэ хүртэл амьдруулсан хувь заяа болон бурхандаа талархжээ.
Өтөл нас, үхэл, дайн – тэр хоёрын хувьд нэгнээ мартах шалтгаан болсонгүй. 2013 онд Киев хотноо хижээл насны хосод зориулсан хөшөөг босгожээ. Сайхан хайрын түүх хосууд болзож, хотынхон цэцэг тавьдаг сайхан хөшөө болон сүндэрлэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.