Ангилал: Нийгэм

“Colour of France” уралдааныг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарлагджээ. Тус уралдаан нь Францын “Galeries Lafayette” – тай хамтран зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд энэ жил 2 дахь удаагаа уран бүтээлчдийн дунд зарлагдаж байгаа юм. Үзэсгэлэн 2016.10.08 -ны өдөр нээлтээ хийнэ.

ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний өдрүүдэд “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадам болно. Тус наадамд манай улсаас ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийн гадна талбайг Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн байна.

Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-ны 2015/16 улирлын Европын шилдэг хөлбөмбөгчөөр Мадридын “Реал” болон Португалийн шигшээ багийн төлөө тоглодог Криштиану Роналду тодрох тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны үеэр Монако хотноо шилдэг хөл бөмбөгчнийг тодруулах эцсийн санал хураалт болох юм.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх хийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ.

Энэ онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг 2016 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хүн бол усан спортын тамирчин Майкл Фелпс. Өчигдөр тэр 20 дахь алтан медалиа авч нийтдээ таван Олимпийн наадмаас цуглуулсан медалийн тоогоо 24 болгожээ.Ингэхдээ домогт тамирчин маань эдгээр Олимпийн наадмуудын ядаж нэгэнд нь усан санд нь шээж байснаа нуусангүй.