Ангилал: Нийгэм

Австралийн иргэн 18 настай Эссена Онейл (Essena O’Neill) хэмээх үзэсгэлэнт охин Инстаграм хуудсандаа 580,000 дагагчтай бөгөөд өөрийн

авахуулсан зургуудаараа мөнгө олдог байна. Гэвч түүний бодит амьдрал харагдаж байгаа шигээ биш, харин ч хөөрхөн харагдахын тулд маш их цагийг дэмий үрсэн тухайгаа тэр өнгөрсөн долоо хоногт бүх зургаараа дамжуулан нийтэлжээ.

Нийгмийн сүлжээгээр олны нүдэн дээр хувийн асуудлаа шийдэх үеэрээ Жастин Бибер, Селена Гомес нар өөрсдөө ч мэдэлгүй Зэйн Малик, Жижи Хадид нарын харилцааг тун ч хүнд байдалд оруулжээ. Ширүүн маргалдах үеэрээ Канадын дуучин экс найз бүсгүйгээ Зэйнтэй шалиглаж байсан гэдгийг сануулсан аж. Зэйн байдалд орж, өөрийн одоогийн хайртай бүсгүйдээ янз бүрийн тайлбар хийхэд хүрчээ.

Сингапурын усан сэлэлтийн тамирчин Жозеф Шулинг аугаа Майкл Пелпсийг ялж олимпийн авраг боллоо. Өдгөө улсынхаа үндэсний баатраар тодроод байгаа царайлаг залууг бүсгүйчүүд нь ихэд сонирхож байна. Тэгвэл олимпийн аваргатай болзож байгаад Олимп эхлэхээс өмнө хаясан нэгэн бүсгүй өдгөө амаа барьж суугаа нь Америкийн Бостон хотын Сабрина Салазар аж.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол ирээд байгаа юм. Иймд ШӨХТГ-с Харуул хамгаалалтын компаниудын төлөөлөл, Замын цагдаагийн газар, ЦЕГ–ын Лицензийн төвийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Бүжгийн багш Эмбер Телфорд гэдэг эмэгтэйг гэр бүлээс гадуур харьцаатай болж хэмээн нөхөр нь хардаад хувийн мөрдөгч хөлслөн хаагуур явж, хэнтэй уулзаад байгааг нь мэдээд аль гэж. Мөрдөгч ажлаа амжуулж явтал ёстой санаанд оромгүй зүйлтэй таарах нь тэр. Тэрээр бүжгийн багшийг бүжгийн танхимд нь яг гардаад автал 33 настай бүсгүй харин мөрдөгчийн өөрийн нь 17 настай хүүтэй нүцгэн хэвтэж байж гэнэ. Багш бүсгүй уг нь жаал хүүд бүжиг заадаг юмсанж.

Монголын ард түмний түүхэн удирдагч, Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх сарын 17 нд тохиож байгаа билээ. Монголын төрийг 44 жил жолоодсон энэ агуу хүний хийж бүтээсэн, босгосон түүхэн гавьяаг нь бид мартах ёсгүй.

“Нийгмийн Ардчилал” МОХ-оос уламжлал болгон зохион байгуулагддаг “Summer camp of students” 1 000 оюутны чуулга 2016 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд орших Хар зүрхний хөх нуур хэмээх байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн юм. Энэхүү түншлэлийн хүрээнд “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо зохион байгуулах гэж байна.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” түүхэн цувралын шинэ боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын зорилго бол монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас аваад өнөөг хүртлэх түүхийг зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох явдал бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгах явдал ажээ.

Дөрвөн жилийн өмнө боловсролыг балласан хүмүүс эргээд энэ яамны үүдээр орж ирэн, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд эхэллээ.

Сонгуульд ялсан намын удирдлага эх орон, ард түмнээ бодсонгүй, чин шударга бодлого хэрэгжүүлэхийн оронд, намынхандаа болон “хандивлагчид”-даа тал бүрээсээ боорлуулан барьцаалагдаж, төр засгийн бүх албан тушаалыг барьцаагаар тараалаа. Харин төрийн хариуцлагатай албан тушаалд очих зүрх зориг гаргагчдын хэн нь нийгмийг хордуулагч хүмүүний байгальлаг шунахай чанартай тэмцэл явуулж, иргэнлэг ёс зүй тогтоохыг хүсэж байгаа бол, тэднээс хэд нь өөрсдийгөө энэ зорилгод нийцэх эсэхийг бүрэн ухаарч чадсан бол?