Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ
Өв соёл

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

Урлаг Урлаг30/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Бусан хотод үргэлжилж буй НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын (ЮНЕСКО) Дэлхийн өвийн хорооны 48 дахь удаагийн чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газрыг нэмж бүртгэсэн тухай тус байгууллага мягмар гарагт мэдэгджээ.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр, шинээр бүртгэсэн өвүүдийн 19 нь соёлын дурсгалт газар, тав нь байгалийн дурсгалт газар, нэг нь соёл, байгалийг хослуулсан дурсгалт газар ажээ. Ингэснээр Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй дурсгалт газрын тоо 1273 болсон байна.

Энэ удаагийн чуулганаар Өмнөд Суданы Бома-Бадингило нүүдлийн бүс нутаг, Ливаны Амел уулын цайзууд, Палестины Себастия суурин гэсэн гурван дурсгалт газрыг тусгай журмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Эдгээр дурсгалт газар нь  мөн энэ онд Аюулд өртсөн Дэлхийн өвийн жагсаалтад шинээр оруулсан зургаан дурсгалын тоонд багтжээ.

Чуулганы үеэр мөн Коморын арлууд, Сан-Томе ба Принсипи, Өмнөд Судан улс анх удаа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй дурсгалт газартай болсон байна. Ингэснээр Дэлхийн өвийн тухай конвенцод нэгдэн орсон 196 улсаас уг  жагсаалтад дурсгал нь бүртгэлгүй улсын тоо 23 боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

27/11/2026
Өв соёл Урлаг

Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив

27/11/2026
Өв соёл Урлаг

А.Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жесси Айзенберг найруулсан гурав дахь киногоо үзэгчдэд хүргэнэ

28/11/2026

Жон Траволта гэр бүлийнхээ нарийн боовны тэмцээнд түрүүлж байсан тухайгаа ярьж, дуртай жигнэмэгээ нэрлэлээ

28/11/2026

Селин Дион тайзнаа эргэн ирсэндээ талархаж буйгаа илэрхийллээ

28/11/2026

“GTA VI” тоглоомын орлого дөрөв хоногт 4 тэрбум ам.доллар давжээ

28/11/2026

80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ

28/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.