Ангилал: Нийгэм

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийн гадна талбайг Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн байна.

Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-ны 2015/16 улирлын Европын шилдэг хөлбөмбөгчөөр Мадридын “Реал” болон Португалийн шигшээ багийн төлөө тоглодог Криштиану Роналду тодрох тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны үеэр Монако хотноо шилдэг хөл бөмбөгчнийг тодруулах эцсийн санал хураалт болох юм.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх хийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ.

Энэ онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг 2016 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хүн бол усан спортын тамирчин Майкл Фелпс. Өчигдөр тэр 20 дахь алтан медалиа авч нийтдээ таван Олимпийн наадмаас цуглуулсан медалийн тоогоо 24 болгожээ.Ингэхдээ домогт тамирчин маань эдгээр Олимпийн наадмуудын ядаж нэгэнд нь усан санд нь шээж байснаа нуусангүй.

Дуучин Ариана Гранде саяхан фенүүдийнхээ дунд сенсаци дэгдээсэн байна. Учир нь тэрээр өөрийн инстаграм хуудаснаа реппер Мак Миллертэй үнсэлцэж буй зургаа оруулаад “Зөвхөн минийх хэн юу гэх нь хамаагүй” хэмээсэн байна. Дуучин бүсгүй маань реппер залуутай 2013 онд “The way” гэх уран бүтээл дээрээ хамтарч ажиллаж байжээ.

Үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Хятад улсыг танин мэдэх, Монгол Улс дахь аян-Улаанбаатар, Өвөрмонголын IV соёлын өдрүүд”-ийн нээлт боллоо. Тус танхимд Үзэсгэлэнт Хятад орон, Монгол уран бичлэг, Биет бус соёлын өв, гэрэл зураг, содон номын үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан нь биет бус өвийн үзэсгэлэн байлаа.