Ордуудын энэ долоо хоног /2026.07.20-2026.07.26/-ийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Ихэнх зүйл тогтворгүй байх тул итгэл найдвараа нэг зүйл дээр төвлөрүүлсний хэрэггүй. Хэт их хүч чармайлт гаргаснаараа асуудалд орох болно. Хэцүү үед тус болох нөөц төлөвлөгөөг хадгалан үлдээрэй. Олон янзын үйл явдал болно. Хуучны анд нөхөд эсвэл нийгэмд нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Хийх ёстой ажлаасаа өөрийгөө чөлөөлөх хэрэггүй. Энэ үед шинэ хүмүүстэй танилцаж чадвал бизнесийн үр ашиг нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт авах боломжтой ажилд зар сурталчилгааны зардал гаргахаас бүү татгалзаарай. Од эрхсийн нөлөөгөөр таны нэр хүнд, ажил төрөл өргөжих болно. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэх ч найз нөхдөөс үүнийг цалгардуулах нөхцөл ирэх бололтой. Өөрийн үзэл бодол баримтлах хандлагадаа тууштай байгаарай. Өөрийн давуу талаа ил гаргахаас бүү татгалз. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс гэнэтийн болзошгүй сэтгэл хөдлөл бэлэн байгааг анхааруулж байна. Бусадтай харилцах үед таны эрч хүчтэй байдал ихсэх боловч нарийн тохиролцоо байгуулах бол маш болгоомжтой бай. Өөрт ашиггүй нөхцөлийг даван гарвал бизнес уулзалтад та бусдад хэн гэдгээ батлан харуулж чадна. Өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй шинэлэг арга барилыг туршина. Таны хайр дурлалын харилцаанд од эрхэс нөлөө үзүүлэх бололтой. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим зүйлээс татгалзаж чадах эсэхийг бодоход хүргэнэ. Эрүүл мэнд эрсдэлтэй байгаа тул архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Спортоор хичээллэх, биеийн тамирын дасгал хийх зэрэг нь бие махбодын чилээг гаргахаас гадна оюун санааны хувьд ч тайван байлгахад тусална.
ҮХЭР

Тогтсон хуваарь гаргах нь таныг эмх цэгцтэй байлгахад тусална. Уулзалт хийх, хүмүүстэй харьцахад таатай болохыг од эрхэс зааж байна. Үр дүнтэй ажиллахын тулд ямар нэг хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байх нь чухал. Улиг болсон хүнд суртал таны бизнесийг сааталд оруулна. Хэцүү ажил дааж авах гэж оролдолгүйгээр өөрт оногдсон ажлаа л хурдан чанартай хийхийг бод. Харин сайн зорилготой олон нийтийн арга хэмжээнд оролцох нь нэр хүндийг тань өргөнө. Ажил хэрэг, яриа хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Удаан хугацаанд гаргасан таны хичээл зүтгэл санхүүгийн ашиг орлого авчирна. Санхүүгийн баримт тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр төлсөн эсэхээ хяна. Түншүүдтэйгээ хийх гэрээ зөвшилцлөө магадлан шалгаж, гарын үсэг зурах эсэхээ сайн бод. Хэдийгээр орлого олох боломж харагдаж байгаа ч хуурмаг хандлага байж болох тул бүх ажил хэрэгтээ зарчимтай байхыг од эрхэс сануулж байна. Хайр сэтгэлээ илчлэх, бүтээл туурвил эхлүүлэх зэрэгт тохиромжтой. Залуу хосууд амьдралдаа өөрчлөлт авчрах шийдвэр гаргана. Долоо хоногийн сүүл рүү аливаа ажлыг удирдан ажиллахад их таатай байх болно. Юу хийх хэрэгтэй байгааг мэдэрч, хүмүүстэй сайн харилцах бөгөөд бусдын санаа бодлыг нэгтгэж чадна. Таны эрч хүч өндөр байгаа тул хувийн асуудлаа ч шийдэж, олон нийтийн ажилд ч оролцох боломжтой байна. Ганц бие хүмүүс сэтгэл хөдлөм романтик учрал тохиох болно. Гэхдээ шинэ романтик учрал гаргасан төлөвлөгөөг хойш тавихад хүргэнэ. Өөрийнхөө бодлыг хамгаалж, ямар нэг зүйлд хэт автахгүй байхыг хичээ. Өөрийн шаардлага хэрэгцээг хойш тавьсан үед бусдын тусламжийг авч болно. Эргэлзээтэй асуудлыг зөв тайлахад анхаар. Хувийн орон зай чухал байна. Анд найзуудтайгаа цагийн сайхан өнгөрөө. Удахгүй хамтдаа аялалд гарах гэж буй бол түүнийхээ талаар санал солилц. Жижиг асуудлаар бусадтай бүү марга. Өөрийгөө гэр бүлийнхэндээ ойлгуулахгүй бол тэд таны санаанд тохирох аргаа хайсаар байх болно.
ИХЭР

Ажил дээр дарамттай байдал үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө гаргаж буй алдаанд анхаарлаа хандуул. Олон зүйлд сатааралгүй ганц л зүйлд анхаарлаа хандуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Ямар нэг таагүй үйл явдал тохиолдвол болохгүй зүйлийг заавал хийх гэж хүчилсний хэрэггүй. Ямар нэг хууль шүүхтэй холбоотой асуудалд орооцолдсон бол түүнийг хурдан шийд. Хэрвээ хурдан шийдэхгүй бол энэ нь таны тайван байдалд сөргөөр нөлөөлөх болно. Зарим боломж таны ажил мэргэжилдээ ахиц гаргах алхмыг нэмэгдүүлэх болно. Ихэнх хүмүүс ажлын буруу талбарт байгаа мэт зүйлийг мэдэрнэ. Нэгэн хэмнэлд баригдалгүй, олдсон цагаа үр ашигтайгаар өнгөрүүл. Та бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэггүй. Чухал шийдвэр гаргах, гэрээ хэлцэл эцэслэн шийдвэрлэх зэрэгт тийм ч таатай үе биш байх. Төсөл төлөвлөгөө шалгах ажилд маш анхааралтай ханд. Гэнэтийн өөрчлөлт болон жижиг сажиг асуудал тасралтгүй гарах бололтой. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг онцгой нөхцөл байдал үүсгэхэд бэлэн бай. Шинэ ажил бүү эхэл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүлэн хуучин ажил эсвэл хууль шүүхтэй холбоотой асуудлаа дуусга. Өөртөө тохиолдож буй бүх зүйлд нухацтай ханд. Сонирхолтой соёл уламжлал, ёс заншлыг судлах танд ашиг тустай байх болно. Аяллын төлөвлөгөөг сайтар судалж боловсруул. Бүх зүйлд шударга ханд. Сайн санаат найзууд танд чадахаасаа илүүг амлах магадлалтай тул их найдах хэрэггүй. Бухимдал гомдлоос болж ихэнх хүмүүс төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Та их ажилтай байсан ч өөрийн хувийн амьдралаа хадгалж үлдэх хэрэгтэй. Урьдын алдаагаа засахгүй бол өмнө тохиосон таагүй нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Хувийн асуудлуудаа шийдэхэд тохиромжтой үе.
МЭЛХИЙ

Од эрхсийн нөлөөгөөр өөдрөг үзэл зонхилно. Сэтгэл татам сайхан сайхан харагдах бөгөөд бүтээлч байдал ч ихэснэ. Харин буруу үзэл бодол таныг таагүй байдалд оруулна. Бизнесийн хүрээнд амжилт ирэх магадлал өснө. Бусдыг буруушааж зэмлэх нь өөрийгөө л өрөвдөлтэй харагдуулна. Иймээс асуудлыг зөвхөн нэг талаас нь харахаас болгоомжил. Гэнэтийн асуудал таны эрх ашгийн эсрэг шийдэгдэх магадлалтай. Ийм асуудалд хүлээцтэй хандах нь ашиг тустай. Өөрийн оюун ухаан болоод эрч хүчээ өөрт хамааралгүй зүйлийг зохицуулахад хэт их ашиглаж байж мэдэх юм. Та яг зөв зам дээр зогсож байгаа эсэх болон ямар саад бэрхшээлтэй учирсан зэргээ байгаагаар нь сайн үнэлж дүгнэ. Ачаалал нэмж байгаа ч ач холбогдолгүй харилцааг тасал. Хөрөнгө мөнгөө тодорхойгүй зүйлд үрэх хэрэггүй үе. Арилжаа наймаанд оролцохдоо заль мэх, хуурмаг амлалтаас болгоомжил. Янз бүрийн зүйл худалдан авах гэж байгаа бол яг хэрэгцээндээ таарсныг сонгохгүй бол алдаа гаргах магадлалтай. Сайн судалж байж худалдан авах нь үүнээс зайлсхийхэд тусална. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд орлого зарлагаа зөв зохицуул. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн үйл ажиллагаа эсвэл өөрийн сонирхолтой клубтээ нэгдсэнээр цаашид хамтран ажиллах хүмүүсийн цар хүрээг өргөжүүлнэ. Од эрхэс таны эрч хүчийг өргөж байна. Гэхдээ ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэнд дээр асуудал гарч магадгүй. Мөн сэтгэл зүйн хямрал ч эрүүл мэндэд нөлөөлж болно. Уур уцаар, бухимдал гомдол зэрэг нь таныг ядраана. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа тул биеийн хүчний ажил хийж өөрийгөө тайвшруул. Ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ хуваалцах хүнд санагдаж байгаа бол хайр дурлалын асуудлаа шийдэхэд амаргүй байна. Од эрхэс зарим нэг таагүй учралыг танд бэлдсэн байвал та түүнээс өөрөө л зугтаж чадна. Таны өөрийгөө илэрхийлэх болон сэтгэн бодох чадвар өндөр байна. Иймээс өөрийн давуу талыг хэзээ ил гаргах вэ гэдгээ зөв мэдрэх нь чухал байна.
АРСЛАН

Эрсдэлтэй алхам хийх, мөрийтэй тоглож азаа турших зэргийг хүснэ. Гэвч одоогоор том аз түшихгүй л болов уу. Хэрвээ мөнгөө алдахыг хүсэхгүй байгаа бол зугаа цэнгэлийн март. Бизнесийн төлөвлөгөө, яриа хэлэлцээр мухардалд орох бөгөөд хууль дүрмийн талаар судлахад тохиромжтой үе. Боловсрол мэдлэг ихтэй хүнтэй ярилцахаас бүү цааргал. Залуу арслангууд гадуур зугаалж, шинэ хүмүүстэй танилцаж, сонирхолтой зүйлд суралц. Ямар ч үед урагш харан ажиллаж сурвал сайн үр дүн ирэх л болно. Сайхан дурсамж бодогдсон ч боломжийг алдлаа гээд харамсаад байх хэрэггүй. Сэтгэл санаа тогтворгүй байна. Энэхүү сөрөг мэдрэмж нь эргэн тойронд чинь буй хүмүүст ч нөлөөлнө. Хайртай хүнээ дэмий хардсанаас болж таны сэтгэлийн дарамт улам нэмэгдэж болзошгүй. Болоогүй эсвэл болохгүй зүйлийг хэт дэвэргэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү гэнэт тохиох санамсаргүй учралын шалтгааныг ч анхаарч үз. Таны эргэн тойрны хүмүүс дундаас ашиг сонирхлыг тань ойлгохгүй хүн гарна. Энэ үед нэн тэргүүнд сайн сонсож сур. Одоогийн нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч, юунд хүрмээр байгаагаа эхлээд тодорхойлох юм бол бусад нь аяндаа тодорхой болно. Ухаалаг хүмүүс л мөнгөн орлогоо хэвээр хадгалах боломжтой байна. Сэрэмжтэй байж чадах юм бол бүх боломжоо алдахгүй барьж авна. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэхэд нөлөөлөх бөгөөд ямар нэг сайн дурын ажилд оролцох магадлалтай. Залхууралгүй бага зэрэг биеийн хүчний ажил хийх нь зарим хүлээсийг зад татах болно. Өөрийгөө өөрчлөх зүйлийг бага гэлтгүй зүйлээс эхэл.
ОХИН

Сэтгэл хөдлөлөөр төлөвлөгөө гаргах нь аюултай. Ажлын хүнд асуудалтай зууралдах хэрэггүй. Амьдралын эгэл жирийн байдлыг илүү мэдрэх нь таны эрүүл мэндэд тустай. Холоос ирсэн мэдээ таны амьдралыг өөрчилж болзошгүй. Өөрийн ажил мэргэжилтэй холбоотой шийдвэр гаргах болно. Таны зөн совин өндөр байна. Азтай завшаан тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд соргог бай. Гэхдээ энгийн мэдрэмжүүдээ ашиглан шийдвэр гаргахад амьдралын чухал зүйлсийг шийдэж чадахгүй байх магадлалтай. Өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол айж сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Харин нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг сайн мэдэр. Хичээл зүтгэл гаргаж чадваас таны нэр хүнд эрс сайжирна. Эргэн тойронд байгаа хүмүүсийг дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал мэдээллээс хол байхыг хичээ. Боловсролоо сайжруулах сургалтад хамрагдсанаар таны карьер өсөх, мэргэжлийн зэргээ нэг шат ахиулах нөхцөл бүрдэнэ. Зөн совиндоо анхаарлаа хандуул. Юу хийхийг таны дотоод дуу хоолой зааж өгөх болно. Зарим хүмүүсийн хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч үнэн хэрэгтээ асуудалтай бол үнэнийг хүлээн зөвшөөр. Санхүүгийн асуудал гарах ч найз нөхөд тань танд туслах болно. Долоо хоногийн сүүл рүү зарим ажлууд үр дүнгээ өгөх тул амжилтаа бататгах цаг ирж байгааг анхаар. Өгөөмөр хандах нь буруу зүйл биш боловч дансны хуулгаа хараад шокт орох вий. Бодит амьдралтай нүүр тул. Таны гэр бүлийн харилцаа сайн байгаа учраас шийдэж чадахгүй байгаа асуудлаа хэрхэн зохицуулах талаар ярилц. Хань ижил үр хүүхдүүд, эх эцгээ баярлуулах ямар нэгэн зүйл хийнэ. Товлосон ажлаа цуцалж зөвхөн гэр бүлтэйгээ байхыг хичээ. Жижигхэн хэмжээний гэр бүлийн уулзалт хийгээрэй. Хайртай хосуудын хувьд хоёулхнаа амрахад хамгийн тохиромжтой цаг. Амьдралаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа ганц бие хүмүүс энэ үед онцгой дур булаам, хүмүүсийн сэтгэлийг татам байхыг хичээ.
ЖИНЛҮҮР

Албан ажилтай холбоотой төсөл төлөвлөгөөгөө өргөжүүлэх хангалттай их эрч хүч байна. Таны идэвх чармайлт удирдах түвшний хүмүүсийн хараанд өртөх болно. Ажил хэргийн нөхцөл байдлаас үүссэн сонирхолтой харилцаа хамтын ажиллагаа болон өрнөж магадгүй.Харин эрч хүчээ зөв зарцуулахгүй бол хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй байх магадлалтайг анхаар. Удирдах түвшний байр сууринд очих хүсэлтэй хүмүүс ажилдаа маш сайн анхаар. Өдөр бүрийн нэг хэвийн үүрэг хариуцлагадаа өөрчлөлт оруулснаар эерэг үр дүнг авчирна. Өөртөө итгэснээр худал хуурмаг зүйлийг үл хайхран, боломжоо ашиглаж чадна. Харин үйл явдлыг ухаалаг төгсгөх боломжийг тооцоолохгүй бол таны сэтгэл санаа тайван бус болно. Бусдын өмнөөс хариуцлага үүрэг шийдвэр тийм ч зөв байхгүй бололтой. Та өөрийн зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байх бөгөөд гэнэтийн мэдээлэлд хөтлөгдсөн үйл хөдлөл хийхээс болгоомжил. Итгэж найдаж буй хүмүүс таны санал бодлыг дэмжих тул өөрийгөө илэрхийлэхээс битгий ай. Хамгийн гол нь багахан мөнгөний төлөө өөрийн нэр төрөө золиослох үйлдэл хийж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү сайн үйлс нь таны хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч байх болно. Харин бусдад өөрийн үзэл бодлоо тулгахаас болгоомжил. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул хүмүүсийн муу нөлөөнд бүү авт. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд таагүй уур амьсгал үүсэж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцохын тулд мэдрэмжтэй бай. Хэн хэн нь өөр өөрсдийн байр суурийг хамгаалан бат зогсох болно. Өөрийг тань шүүмжилж буй үед бүү марга. Мөн бусдыг бүү доромжил. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлаа хойш нь тавь. Таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох бололтой. Зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэргээр эрүүл мэндээ анхаар.
ХИЛЭНЦ

Яг одоо бол зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүддээ л анхаарлаа хандуулж, цагаа бүрэн зориул. Асуудал бэрхшээлтэй тухайн мөчид нь нүүр тулснаар хурдан шийдвэрлэх арга зам олж чадна. Эхэлсэн ажил хожим танд ашиг үр шимээ өгөх бололтой. Бизнесийн өөр салбарт хүч, хөрөнгө хаях шинэ боломжийг эрэлхийлэхэд таатай байна. Шийдвэртэй алхам түншийн тусламж дэмжлэг таныг материаллаг байдлаа сайжруулахад тусална. Бизнес эрхлэгч хүмүүсийн тавьсан санал үйлчлүүлэгч нарт таалагдах бөгөөд борлуулалт өснө. Гэхдээ ажилд муугаар нөлөөлөх нууц далд, шударга бус үйл ажиллагаанд холбогдохоос зайлсхий. Хэрвээ ажил хэрэгт өөрчлөлт хэрэгтэй байгаа бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд таатай байна. Зогсонги, уйтгартай байдлаа өөрчлөх нь танд эерэг сэтгэл хөдлөлийг авчирна. Хайр дурлал, шинэхэн танилтай учрахыг үгүйсгэхгүй. Нийгмийн хүрээлэл нэмэгдэх нь шинэ сонирхолтой зүйлийг нээнэ. Долоо хоногийн сүүл рүү цаг нь тулсан ажил үүргээс болж зарим хүмүүс алдаа гаргах магадлалтай. Мөнгө санхүүгээ хяналттай байлгахыг од эрхэс анхааруулж байна. Өмнөхөөсөө илүү мөнгөнд санаа зовох хэрэг гарна. Өдөр тутмын зуршил, амьдралын хэв маягаа өөрчилж, зарим хэрэглээгээ багасга. Сайн найз нөхдийн тус дэмийг авахаас бүү нэрэлх. Таны санаандгүй үг дотнын хүний тань зүрх сэтгэлийг шархлуулна. Иймээс хэлж ярьж байгаадаа дүгнэлт хийж, анхааралтай байхыг зөвлөж байна. Гэнэтийн мэдээ эсвэл ойр дотнын хүний тань санамсаргүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Амьдралын эрч хүч бага зэрэг доошлох хандлагатай байна. Хайртай хүмүүстэйгээ ойр дотно байх нь таныг тайвширч, тэдний анхаарал халамжийг илүү их хүртэхэд туслах болно. Гэр бүлийнхнийхээ асуудлыг хуваалцаж туслах ч гэсэн та хэн нэгнээс хэт хамааралтай байхыг тэвчихгүй бололтой. Зарим үед зүгээр л нүдээ аниад сайхан дурсамжаа бодож тайвшир.
НУМ

Амьдралын хэв маягаа сайжруулах урт хугацааны зорилгод тань тохирох өөрчлөлтийг хий. Хэцүү ажлыг ч гэсэн сонирхолтой байлгавал бүхнийг зохицуулж чадна. Ажлын хуваарийг хэрэгтэй бол өөрчил. Амьдралын хэмнэлээ өөрчлөх төлөвлөгөө гаргах нь тийм ч хэцүү байхгүй. Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим хүмүүс олон хүмүүсийн өмнө үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Хэдий та эерэг санаа бодолтой байх ч од эрхсийн илгээж буй сөрөг нөлөөг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та бүтэлгүйтэх магадлалтай зүйлийг урьдчилан тооцож, алдаагаа засвал амжилт ирэх болно. Зарим хүмүүс өөрийн орлогодоо таарсан ашигтай зүйлс худалдан авч чадсанаар амьдралдаа тус дэм болно. Мөн гэр бүлийнхээ тулгамдсан асуудлыг судалж, өөрийнхөө зүгээс гаргасан алдааг засахыг хичээ. Хуучны таагүй дурсамжийг эргүүлэх сөхөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү найз нөхөд болон ашиг сонирхлын бүлэглэл дунд эвгүй байдал үүсэж мэднэ. Хэний ч ярихыг хүсээгүй, хэцүү эмзэг сэдэв хөндөгдөх бололтой. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд бүх нөхцөлийг тусгасан гэрээ хэлэлцээр хийгээрэй. Хожим үл ойлголцол гарахад аль нэг тал нь хохирохгүй үлдэхийг эрхэм болго. Холимог чиг хандлага давамгайлах бөгөөд ихэнх хүмүүс эерэг асуудлаас илүү сөрөг нөхцөл байдлыг анзаарах тул аль болох ухаалаг байхыг хичээ. Ойр дотнын хүмүүсийн анхаарал дутсанаас амьдрал тань хүйтэн хөндий мэт санагдана. Үүнд та өөрөө буруугүй мэт санагдах болно. Зөн мэдрэмж хүчтэй болох ба таны эд хөрөнгөнд асуудал үүсэж болно. Таны өөрөө шийдэх асуудалд хэт бусдад найдаж, нөхцөл байдлыг ээдрээтэй болгохоос болгоомжил. Гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцахгүйн тулд тодорхой хэмжээний мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай болно. Гэр бүлээрээ хамт цагийг өнгөрүүлбэл уур амьсгал тааламжтай болж эхэлнэ.
МАТАР

Олон ажил амжуулах хэрэгтэй болж байна. Иймээс техник технологийн давуу талыг ашигла. Сайн мэргэшсэн хүмүүс энэ үед гол дүрд тоглож чадна. Сайхан хувцаслаж, уулзсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Оюун ухааныг тань асуудлаас чөлөөлөх эсвэл дарамтаас хурдан гаргах бүтээлч зүйлийг хий. Олны анхаарлыг татсан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх бол сайн бэлдээрэй. Бусдын санаа бодлыг хүндэлж сурах нь танд давуу тал бий болгоно. Уур бухимдал, стрессийг мартан, эерэг бодлоор өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл. Сонирхолтой хүсэл зориг шинэ эрч хүчийг бий болгоно. Мөнгө санхүү хэсэг хугацаанд хүндрэлтэй хэвээр байсаар байх болно. Долоо хоногийн дунд үеэс од эрхсийн сөрөг нөлөөллийн улмаас хувь хүний муу зан чанарууд идэвхтэй болох хандлага байна. Үүнээс болж бусдын санаа бодлыг үл тоомсорлох байдал гаргахаас сэргийл. Эргэн тойрныхондоо таагүй хандлага гаргавал муу нөлөө нь хурдан илрэх байх. Сэтгэл хөдөлгөм санал гарч ирэх ч дагаад бас эрсдэл ирж болохыг шалгах нь чухал. Таныг бүрэн ойлгож амжаагүй байхад гол үйл явдал өрнөж мэднэ. Нөхцөл байдал тогтвортой байсан ч төлөвлөгөөгөө дахин эргэж хар. Алдагдсан эрч хүчээ сэргээх ямар нэгэн зүйл хийвэл хамт олны дунд таны нэр хүнд өсөж, эерэг уур амьсгалаар дүүрэн байх болно. Найз нөхөрлөл, хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Хэрвээ та тэдний хүндрэл бэрхшээлийг шийдэх талаар итгэл төрүүлбэл тэдэнд маш сайхан мэдрэмж өгнө. Та ч бас бэрхшээлээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Өдөр тутмын амьдралд тохиолдоод байдаггүй үйл явдал болох магадлалтай. Улс төртэй холбоотой ямар нэг арга хэмжээнд оролцох хэрэггүй. Санал бодлоо илэрхийлэхийн өмнө өөрийн санаагаа сайтар нягталж, баримт материал цуглуул. Эргэн тойрондоо аятай тухтай байдлыг бий болго. Эрүүл агаарт гарч спортоор хичээллэ.
ХУМХ

Од эрхэс таныг гэрэл гэгээгээр ивээж, эргэн тойрон тань аз жаргал, баяр хөөр дүүрэн байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо амжилт олно гэдэгтээ итгэлтэй байж болно. Олон нийтийн ажилд амжилт гаргахад хамгийн тохиромжтой үе бөгөөд томоохон албан тушаалтантай холбоо тогтоож, чухал арга хэмжээнд орвол ашигтай. Аливаа сонирхолтой нийгмийн үйл ажиллагааны урилганаас татгалзах хэрэггүй. Харин хувийн санхүүгийн зарцуулалтдаа анхаарах хэрэгтэй. Хэдий таны авхаалж самбаа өсөхийн хирээр орлого нэмэгдэх магадлалтай боловч олсон мөнгөө үрж дуусгахынхаа оронд хадгалах хэрэгтэй. Өөрийн өнгөрсөн дурсамжид баяр хөөртэй хандах хэрэгтэй. Таны төлөвлөгөөнд зөвхөн ирээдүйд бий болох гайхалтай шинэ зүйлс байх нь чухал. Нэг хэвийн хийдэг зүйлээсээ өөр зүйл хийхгүй бол уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ өөрийн тогтсон амьдралдаа өөрчлөлт оруулж, эрч хүчээ тал тал руу тарамдуулахаас татгалз. Бодит байдалд нийцэх цаг үе. Мөн аминч үзэл, зохисгүй зантайгаа тэмцэж чадвал та ихийг хийж бүтээнэ. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэх бөгөөд ямар нэг сайн дурын буяны ажилд оролцох магадлалтай. Мөн эцэг эхдээ санаа зовж байвал одоо л тэднийг асрах тохиромжтой үе мөн. Долоо хоногийн сүүл рүү оногдсон үүрэгт ажлаа дуусгавар болго. Хэрэггүй зүйл худалдан авч зээлийн дүнгээ өсгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хадгаламж болон санхүүгийн тайлангаа шалгаж танд хир боломж байгааг хараарай. Мөнгөө хэтрүүлэн хэрэглэх эрсдэл өндөр тул үрэлгэн хүмүүсийн хувьд зарлагаа сайн тооцож хянаж байх нь зүйтэй. Хайртай хүнийхээ гаргасан алдаан дээр дөрөөлөхөөсөө болгоомжил. Хэрүүл маргаан ихсэх магадлал их байна. Хайртай хүмүүстэйгээ зовлон жаргалаа хуваалцан, амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөө. Нэгэн хэвийн тогтсон хэв маягаас салах хүсэл төрөх бөгөөд өөрчлөлт ашиг тустай байх болно. Гэхдээ өөрийгөө хүлээсэн ажил үүргээсээ чөлөөлөх гэсэн хүслээ хязгаарла. Гэр бүл, эцэг эхдээ зориулах цаг гарга. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь танд баяр баясгалан авч ирнэ.
ЗАГАС

Ямарваа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө удирдлагадаа сайн танилцуулан, дахин сайжруулахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд цаг зарцуул. Хамтын ажиллагаа нь таны авьяас чадвар, хянуур нямбай байдлыг шалгана. Эрч хүчтэй байх тул бизнесийн хэлэлцээр, татварын асуудал болон төрийн байгууллагатай харилцах тохиромжтой. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба урт хугацааны зорилго амлалтаа биелүүлэхэд илүү амархан болно. Бизнес эрхлэгч нар хөрөнгө оруулахад тохиромжтой цаг үе. Шинэ ажил эхлэх, гар нийлсэн хүмүүсийг өөрийн төсөлд татан оролцуулах зэрэгт сайн үе. Өөрийн сэтгэл санаа, оюун бодлоо цэгцэлбэл юу хамгийн их үр дүн авчрахыг та зөнгөөрөө мэдрэх болно. Мөнгөө боломжоороо хадгалж, урагшлах зорилгыг өөртөө өг. Үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбогдохоос сэргийл. Аливаа зүйлийн хэтрүүлэх, ургуулан бодох нь мэдрэлийн дарамт үүсгэнэ. Зарим нэг асуудлаар санал зөрөлдсөн хүмүүстэйгээ маргаж магадгүй. Өдөр бүр хийдэг ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд олон зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү идэвх зүтгэл өндөр байх тул ажил хэргээ сайн гүйцэтгэнэ. Бусдын асуудлыг сонсож цаг гарздах шаардлагагүй. Тус болох үедээ л анхаар. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг барьж авч, хурдан гараас гарга. Оюун санааны эрч хүч их байгаа тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул. Зарим нэг хүний шүүмжлэхийг өнөөдөр тоох хэрэггүй. Харин удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарч ирэх болно. Мөн гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй хамааралтай асуудал гарах бололтой. Хийх ёстой ажлын жагсаалтад богино хугацааны өөрчлөлт орж болох юм. Чухал шийдвэр гаргахдаа зөвхөн зөн совиндоо бүү найд. Энэ нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Санхүүгийн чухал асуудал шийдэхээ хойшлуул.

